Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-01-22 17:24:15

 

ХААИС-ийн Захиргааны алба Хан-Уул дүүргийн Цагдаагийн газартай хамтран 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр эрх зүйн сургалт зохион байгуулав. Тус сургалтанд Суурь боловсролын төв болон ХААИС-ийн Төв номын сангийн 60 гаруй багш, ажилтан хамрагдлаа.

Энэхүү сургалтын гол зорилго нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар багш, ажиллагсдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд оршиж байв. Сургалт 1 цаг 30 минут үргэлжилсэн бөгөөд Н.Сүхбаатар /ХУД-ийн Цагдаагийн газрын хэсгийн дарга/, Г.Баянбямбаа /ХУД-ийн Цагдаагийн газрын ахлах байцаагч/, Д.Ганзориг /ХУД-ийн Цагдаагийн газрын ахлах байцаагч/ нар илтгэл тавьж, багш, ажиллагсдын сонирхсон асуултанд хариулт өглөө. 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn