Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ МАГИСТР, ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

2018-02-06 17:12:17

 

2018 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзол (хураангуй)

1. Иргэншил
Монгол улсын иргэн байх /өөрөө болон эцэг, эх бүгд Монгол Улсын харъяат иргэн байна/
БНСУ-ын давхар иргэншилтэй бол материал өгөх боломжгүй.

2. Нас
2018 оны 09 дүгээр сарын 01-ний байдлаар 40 нас хүрээгүй байх (1978.09.01-нээс хойш төрсөн иргэн)

3. Боловсрол
Материал өгөх үедээ бакалавр, магистр, докторын боловсрол эзэмшсэн буюу 2018 оны 08 дугаар сарын 31-ний байдлаар төгсөх ангийн оюутан байх
Материал өгөх үедээ төгсөх ангийн оюутан бол төгсөх гэж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолтоо өгөх бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 31-нээс өмнө дипломоо авсан байна.
БНСУ-ын Их, дээд сургуулийн бакалавр, магистрт суралцаж төгссөн  хүн материал өгөх боломжгүй.
БНСУ-ын Их, дээд сургуульд солилцооны оюутнаар сурч байсан бол материал өгч болно.
2018 оны 08 сарын 31-ний байдлаар төгссөн эсвэл төгсөх гэж байгаа БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт оюутан БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-аар дамжуулан материалыг өгнө. (1 удаа л дахин материал өгөх боломжтой)
Материалыг 02 дугаар сарын 28-аас 03 дугаар сарын 02-ны хооронд БНСУ-ын ЭСЯ дээр хүлээн авна.

 

ЗАХИРГААНЫ АЛБА

УТАС: 341153



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn