Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХАНЬЯАН ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

2019-02-08 11:28:40

Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их сургуулийн төгсөгч таныг инженер, байгалийн ухааны чиглэлд БНСУ-ын шилдэг Ханьяан Их Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт (магистр+доктор болон доктор) урьж байна.

Ханьяан их сургууль нь 1939 онд байгуулагдаж, 80 жилийнхээ түүхэнд БНСУ-ын тэргүүлэх их сургуулийн нэг болсон билээ. Үндсэн оюутны тоо 33’065 бөгөөд үүнээс 8’529 оюутан ахисан түвшний сургалтанд, 6700 оюутан  гадаадаас суралцаж байна. Тус сургууль нь шилдэг их сургуулиудын жагсаалтаар дэлхийд #155, азид #30, Солонгос улсдаа #6-д жагссан бөгөөд төгсөгчдөөс төрсөн CEO нарын тоогоор улсдаа тэргүүн байранд орсон байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн анхан болон хоёр дахь шатны шалгуурыг тус сургуулийн Монгол улс дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч “World Edupia Pathway” компани зохион байгуулах бөгөөд шалгарсан оюутан бусад асуудлаа (урилга хүлээн авах, визний материал бүрдүүлэлт гэх мэт) өөрийн Монгол дахь төгссөн сургуультайгаа хамтран шийднэ.

Тэтгэлэг: (Сургалтын төлбөр 100% + амьжиргааны тэтгэмж)

-       Ханьяан их сургуулийн Ансан хот дахь ЭРИКА кампусын хөгжлийн фондоос сургалтын төлбөрийн 50%

-       Профессор багшийн төслөөс сургалтын төлбөрийн 50%

-       Профессор багшийн төслөөс амьжиргааны тэтгэмж сард 500’000-900’000 вон

Шаардлага:

- Инженер болон байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж төгссөн байх

- Хүсэлт гаргагчийн  дүнгийн голч үнэлгээ (C.G.P.A) нь 3.2 (80%)-оос дээш байх

- Хүсэлт гаргагч нь энэ жилийн хавар бакалавр/ магистрын зэргээр төгсөж байгаа эсвэл төгсөөд 5 жил дотроо мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх

- Англи хэлний шаардагдах түвшин IBT TOEFL 61, IELTS 5.5, TOEIC 700, TOEFL ITP 600 ба түүнээс дээш байх (Хэрэв дээрх шалгалтын оноо байхгүй боловч англи хэлний түвшин хангалттай сайн бол урьдчилсан ярилцлагаар шийдвэрлэх боломжтой)

- Солонгос хэлний шаардагдах түвшин: TOPIK түвшин 4 ба түүнээс дээш  (Хүсэлт гаргагчийн хэлний түвшин 3-аас доош байх тохиолдолд хэлний бэлтгэлд сууна)

Материал хүлээн авах хугацаа:

2019 оны 2 сарын 1 өдрөөс 2019 оны 2 сарын 28 өдөр хүртэл

Жич: Хэрэв хүсвэл визний материал бүрдүүлэлтийн зөвлөгөөг “World Edupia Pathway” компаниас авах боломжтой

Анкет, тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй, мэргэжлийн чиглэл,  онлайн бүртгэлийн зааврыг авах бол international@muls.edu.mn хаягт имэйл ирүүлнэ үү.

Та бүхэнд амжилт хүсье.

 

 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn