Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

БНСУ-ын Гёнсан их сургуулийн магистр, доктор болон магистр докторын хавсарсан тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

2019-04-19 16:24:31

БНСУ-ын Гёнсан их сургуулийн магистр, доктор, магистр докторын хавсарсан  тэтгэлэгтэй суралцах  хөтөлбөр зарлагдлаа.

Хамрах хүрээ:  ХААИС-ийн багш, оюутан, төгсөгчид

Хамрагдах хугацаа:  Магистр 2019.09.02-ноос эхлэн 2-2,5 жил

Доктор 2019.09.02-ноос эхлэн 3-4  жил

Магистр, докторын хавсарсан 2019.09.02-ноос эхлэн тус тус суралцана.

Тавигдах шаардлага: Өргөдлийн материал бүрдүүлэхээс өмнө  Гёнсан их сургуулийн вэб сайт руу орж суралцах тэнхимийнхээ профессортой холбогдож зөвлөх профессорын тодорхойлох захиаг авсан байх  /Маягт 10/

Тэтгэлэг:        * Сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө.

             * Ямар чиглэлийн хичээл судалж байгаагаас шалтгаалаад тэтэгэлэг бүр өөр өөр байна.  Тухайн сургуульдаа очиж байгаад шийдэгдэх ба ойролцоогоор сард 500,000-1,000,000 вон байна.

 

Өргөдлийн материал өгөх сүүлийн  хугацаа:  2019.05.17  

Бүрдүүлэх материал:

  1. Материалийн бүрдэл шаргах хуудас /Маягт 1/
  2. Өргөдлийн анкет /Маягт 2/
  3. Суралцах төлөвлөгөө /Маягт 3/
  4. Сургуулийн  тодорхойлолт /Маягт 4/
  5. Диплом баталгаажуулах зөвшөөрөл /Маягт 5/  Магистр, докторын хавсарсан хөтөлбөрийнхөнд хамаарахгүй
  6. Сургууль төгссөн гэрчилгээ, диплом /ГХЯ-ны апостиль гэрчилгээгээр баталгаажуулсан байх /
  7. Дүнгийн тодорхойлолт / Магистр, докторын хавсарсан хөтөлбөрийнхөнд хамаарахгүй / /ГХЯ-ны апостиль гэрчилгээгээр баталгаажуулсан байх /
  8. Өргөдөл гаргагчийн эцэг эхийн иргэний үнэмлэх, өөрийн төрсний гэрчилгээний лавлагаа / Магистр, докторын хавсарсан хөтөлбөрийнхөнд хамаарахгүй/ / ГХЯ-ны апостиль гэрчилгээгээр баталгаажуулсан байх /
  9. Гадаад паспортын хуулбар / өнгөтөөр хэвлэсэн байх/
  10. Санхүүгийн тодорхойлолт /Маягт 6/
  11. 3,5*4,5 харьцаатай цээж зураг /1 хувь/
  12.  TOPIC, KLAT, TOEFL, IELTS- зэрэг шалгалтын сертификат
  13. Өргөдлийн хураамж /70,000 вон Гёнсан их сургуулийн дансанд шилжүүлсэн байх
  14. Гёнсан их сургуулийн зөвлөх профессорын тодорхойлолх захиа /Маягт 10/

Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад хамтын ажиллагааны хэлтэс 205 тоот

эсвэл 75107777-512, 341153 утсаар мэргэжилтнүүдээс ирж лавлана уу.

 

ЧАНАРЫН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

 

 

 

 

 

 

 

 

 





Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn