Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн оюутны инновацийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд оролцохыг урьж байна

2019-04-25 17:20:07

ХААИС-ийн Эрдэм шинжилгээний алба, Сургалтын бодлого зохицуулалтын алба, Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацийн хөгжлийн төв хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ХААИС-ийн оюутны инновацийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд оролцохыг урьж байнаХөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлыг оновчтой шийдвэрлэх, үйлдвэрлэлд шинэ, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, салбарын инновацийн хөгжилд оюутнуудын оролцоог нэмэгдүүлэхэд оршдог уг уралдаан 2019.04.29-ны өдөр Хатан туул театрт 10:00 цагаас эхэлнэ. Оюутан та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

 


ХААИС-ийн оюутны инновацийн шилдэг бүтээл шалгаруулах уралдааны удирдамж

 

Нэг. Уралдааны зорилго:

 Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлыг оновчтой шийдвэрлэх, үйлдвэрлэлд шинэ, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, салбарын инновацийн хөгжилд оюутнуудын оролцоог нэмэгдүүлэхэд оршино.

 

Хоёр.Хамрах хүрээ:

Уралдаанд ХААИС-ийн бакалаврын сургалтанд хамрагдаж байгаа Инноваци-харилцаа хичээлийг сонгон судалсан, 2.5-аас дээш голч дүнтэй оюутнууд дангаар болон багаар оролцох боломжтой.

 

Гурав. Инновацийн бүтээлд тавигдах шаардлага:

Уралдаанд оролцож буй бүтээл нь бүтээгдэхүүний, үйл явцын, зохион байгуулалтын болон маркетингийн инноваци, мөн бизнесийн шинэ, шинэлэг санаа байж болно.

Бүтээл дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • уралдаанд оролцож буй бүтээл нь нэр, логотой байх;
  • бизнесийн шинэлэг санаа бүхий зах зээлд нэвтрүүлэх боломжтой байх;
  • хөдөлмөр хөнгөвчлөх, бүтээмж нэмэгдүүлэх, нөөцийг хэмнэх, экологид ээлтэй шийдэл агуулсан байх.

 

Дөрөв. Бүрдүүлэх материал:

  1. Бүтээлийн танилцуулга
  2. Сургуулийн тодорхойлолт (Бүтээлд өгөх санал)
  3. Дүнгийн тодорхойлолт
  4. Бүтээлээ биетээр үзүүлэх

 

Тав. Уралдааны зохион байгуулалт:

Шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд оролцох хүсэлтэй оюутан ХААИС-ийн захиргааны 2 дугаар байрны 203 тоотод 2019 оны 04 дүгээр сарын 26-ны дотор бүтээлээ өөрийн биеэр авчирч бүртгүүлнэ. Бүтээлийг биет болон файлаар, жишээ бүхий биет загвараар, зургаар эсвэл видео хэлбэрээр танилцуулах боломжтой. Бүтээлүүдийг ХААИС-ийн Захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсэг шалгаруулна.

 

Зургаа. Зохион байгуулагч:

ХААИС-ийн Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны зөвлөл, Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацийн хөгжлийн төв, Сургалтын бодлого, зохицуулалтын алба

 

Долоо. Шагнал, урамшуулал

Бүтээлийг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шалгаруулна. Эхний байр эзэлсэн 3 бүтээлд тус бүр нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал, сертификат олгохын гэрэгцээ гарааны бизнесээ хөгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.

 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn