Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн оны шилдэгүүдийг шалгаруулах нээлттэй өдөрлөг болж байна

2017-09-25 21:22:30

Олон улсын багш нарын баярыг угтан ХААИС-ийн “Оны шилдэгүүдийг  шалгаруулах нээлттэй өдөрлөг”  Хатантуул театрт хоёр өдрийн турш зохиогдож байгаа билээ. Өнөөдөр (2017-09-25) ХААИС-ийн оны шилдэг багш нарыг шалгаруулах нээлттэй өдөрлөг болж  бүрэлдэхүүний 5 сургууль болон Суурь боловсролын төвөөс шалгарсан оны шилдэг “Сурган хүмүүжүүлэгч багш”, “Шилдэг судлаач багш”, “Шилдэг залуу багш” нарын ажлын үр дүнгээр үзэсгэлэн гаргаж, бусад багш нарт сурталчлах ажлыг зохион байгууллаа. 
Энэ удаа ХААИС-ийн оны шилдэг багш, тэнхимийг тодруулахдаа шалгуур үзүүлэлтүүдийн дагуу комиссын гишүүн бүр оноо өгч, гишүүдийн оноог дундажлан шилдгүүдийг шалгаруулж буй билээ. 

Шилдэг тэнхимийг шалгаруулах нээлттэй өдөрлөг есдүгээр сарын 26-ны мягмар гаригт Хатантуул театрын өмнөх талбайд эхлэх бөгөөд бүрэлдэхүүн сургуулиудын тэнхим тус бүрийн сургалт судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлийн үзэсгэлэн  нийт багш судлаач, оюутан залууст нээлттэй болно. 

ХААИС-ийн оны шилдэг багш  номинациудад нэр дэвшсэн багш нарыг танилцуулж байна:

Эдийн засаг бизнесийн сургууль

Оны шилдэг судлаач багш Н.Нямаа, шилдэг сурган хүмүүжүүлэгч багш Д.Мягмарсүрэн, шилдэг залуу багш О.Баярхүү

Мал эмнэлгийн сургууль 


Оны шилдэг судлаач багш Ч.Тунгалаг, шилдэг сурган хүмүүжүүлэгч багш Т.Уянгаа, шилдэг залуу багш Б.Чимэдцэрэн

Агроэкологийн сургууль 


Оны шилдэг судлаач багш Д.Ундармаа, шилдэг сурган хүмүүжүүлэгч багш Х.Баярмаа, шилдэг залуу багш Н.Сарангарав

Мал аж ахуй биотехнологийн сургууль 

Оны шилдэг судлаач багш В.Энхчимэг, шилдэг сурган хүмүүжүүлэгч багш Б.Сарантуяа, шилдэг залуу багш О.Оюунтуяа

Инженерийн сургууль 

Оны шилдэг судлаач багш Д.Баатархүү, шилдэг сурган хүмүүжүүлэгч багш Б.Ганбат, шилдэг залуу багш Д.Цэцэгжаргал

Суурь боловсролын төв

Оны шилдэг судлаач багш Ч.Баярчимэг, шилдэг сурган хүмүүжүүлэгч багш М.Оюунчимэг, шилдэг залуу багш Б.Оюунбилэг



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn