Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

2017-09-28 10:14:06

Монгол Улсын Их Хурлаас 2014 онд “Ногоон хөгжлийн бодлого”, 2016 онд баталсан “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” үндэсний хөтөлбөрүүдийг баталж эдийн засгийн өсөлтийг байгальд ээлтэй байдлаар хангах, байгалиа шүтэн амьдардаг уламжлалт хандлагыг сэргээх, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг цогцлоох зэрэг стратегийн зорилтуудыг тодорхойлсон билээ.
Зэвсэгт хүчний Жанжин штаб үндсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ байгаль орчны чиглэлээр хэрэгжиж буй үндэсний хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг хангах зорилгоор Хөдөө аж ахуйн их сургуультай гэрээ байгуулан, 2017-2018 онд хамтран ажиллах ерөнхий төлөвлөгөөгөө батлав. 

Хоёр тал хамтын ажиллагааныхаа хүрээнд Шинжлэх ухааны мэдээлэл, тоо баримтад үндэслэн ногоон хөгжлийн бодлого боловсруулах, арга хэмжээг авах, байгаль экологийн сүйрлээс урьдчилан сэргийлэх, экосистемийг нөхөн сэргээх, Мал аж ахуй, газар тариалан, хүнсний ногоо тариалах, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, Цэргийн алба хаагчдад экологийн анхан шатны мэдлэг олгох сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Даваа, ХААИС-ийн захирал, профессор Т.Хэрүүга нар гэрээ байгуулж гарын үсэг зурлаа. 
Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, Бригадын генерал М.Эрдэнэдалай, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга хурандаа Д.Номт, Ар талын газрын Экологийн албаны дарга ахмад Г.Мөнхжаргал, ХААИС-ийн Экосистемийн судалгааны төвийн эрхлэгч, доктор, дэд профессор Ж.Ундармаа нар болон Экосистемийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтнууд оролцов.



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn