Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС, ХАН-УУЛ ДҮҮРЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2017-10-16 13:20:23

ХААИС, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Газар-Амьдралын үндэс” үзэсгэлэнг өнөөдөр /2017.10.16/ Хан-Уулын Соёлын төвд зохион байгууллаа. Энэ үеэр тус хоёр байгууллагын удирдлага хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Тус дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хэлсэн үгэндээ, “Бид Эко дүүрэг болох зорилт тавьсан. Энэ хүрээнд мэргэжлийн байгууллагаас технологи, арга зүйн дэмжлэг авах, хамтран ажиллах шаардлагатай. Тиймээс ХААИС-тай зөвхөн ногоон байгууламж, тохижилтын хүрээнд биш өргөн хүрээнд хамтран ажиллахаар энэ санамж бичгийг байгуулж байна” гэв.

ХААИС-ийн захирал Т.Хэрүүга “Манай эрдмийн хамт олон амьдарч байгаа орчин, дүүргээ хөгжүүлэхэд идэвх санаачлагатай хамтран ажиллах болно гэв. Мөн ХААИС-ийн эрдэмтэн, судлаачид өнгөрсөн хугацаанд 600 орчим инновацийн бүтээгдэхүүнийг бий болгосон байдаг. Эдгээрээс 300 орчимыг нь каталоги болгосон. Тиймээс Инновацийн бүтээгдэхүүнд суурилсан гарааны компани эхлэх гэж байгаа хэн бүхэнтэй  ХААИС-ийн хамт олон хамтран ажиллахдаа таатай байх болно гэсэн юм.

Хамтын ажиллагааны санамж бичигт,  дүүрэгт гахай, тахиа, загасны аж ахуйг хөгжүүлэхэд хамтран ажиллах, хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд дэмжлэг үзүүлж, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх, газар ашиглалтад тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан байна.  

Энэ үеэр зочид ХААИС-ийн Газрын менежмент, ландшафтын архитектурын тэнхимийн оюутан, багш нарын хийсэн хувийн өмчийн газар болон зам талбайг хэрхэн төлөвлөх, тохижуулах тухай танилцуулсан бүтээлийг үзэж сонирхлоо. 

 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn