Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ИЙН ОЮУТАН, СУДЛААЧДЫН БҮТЭЭЛ ШИЛДЭГЭЭР ШАЛГАРЛАА

2017-10-17 15:06:48

 “Хүнсний аюулгүй байдал хөдөөгийн хөгжил” уриатайгаар Дэлхийн хүнсний өдрийг өчигдөр /2017.10.16/ тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ хүрээнд  ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн холбоо хамтран “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг анх удаа зохион байгууллаа.
Үйл ажиллагааг нээж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга үг хэллээ. Тэрээр “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг уламжлал болгон зохион байгуулах нь хүнсний аюулгүй байдлыг хангах асуудалд оюутан, судлаач, эрдэм шинжилгээний ажилтны оруулах хувь нэмрийг зохих ёсоор үнэлэх, эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд чухал алхам болохыг онцлон тэмдэглэж байна.

Мөн төрийн захиргааны болон эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг дэмжих, хүнсний салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, салбарын боловсон хүчнийг бодлогын түвшинд бэлтгэх, салбар дундын уялдааг хангахад чухал ач холбогдолтой” гэдгийг онцлов.

Тус хуралд оюутан, судлаачийн ангилалд Хөдөө аж ахуйн их сургууль, харьяа хүрээлэнгүүд, Шинжлэх ухааны академийн Хими, хими технологийн хүрээлэн, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв,  Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, мөн Дорноговь аймаг дахь салбар, “Идэр” их сургууль, Хүнсний технологийн дээд сургуулиас нийт 33 илтгэл ирүүлсэн байна. Үүнээс дараах илтгэлүүд эхний гурван байрыг эзлэв.

ОЮУТАН
Тэргүүн байр ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн оюутан Ц.Бат-Эрдэнэ Хүнсний хаягдал материалаас
экологид ээлтэй шинэ бүтээгдэхүүн гарган авах боломжийн судалгаа
Дэд байр МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн оюутан М.Отгон-Үжин, А.Номин Ундаан дахь тартразины
агуулгыг тодорхойлох
 
Тусгай байр МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн оюутан С.Сэлэнгэсүрэн Хүчиллэг орчинд b-лактоглобулин уургийн утаслаг үүсэх кинетик
судалгаа
СУДЛААЧ
Тэргүүн байр ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн сургуулийн багш, шинжлэх ухааны доктор Г.Лхагваа Хоол зүйн маргаантай
асуудлуудын шийдэл
Дэд байр ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн сургуулийн багш, доктор Ц.Одбаяр Хүн амын хүнсний хэрэглээг удирдахуй
Тусгай байр ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн багш, доктор Н.Очирхүү Монгол орны мал, амьтдад тархсан хянахад төвөгтэй халдварт өвчнүүдийн молекул эпидемиологийн судалгаа

Хуралд амжилттай оролцож эхний гурван байрт шалгарсан  дараах оюутан, судлаачдыг ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн батламж, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулсан бөгөөд Монголын хүнсчдийн холбоо, түүний гишүүн байгууллагууд, хүнсний үйлдвэрүүд маань дараа жилээс тус бага хуралд амжилттай оролцсон оюутнуудыг үйлдвэрлэлийн дадлага хийх нөхцөл бүрдүүлэх, ажлын байраар хангах, сургалтын төлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх зэрэг үнэтэй санал, санаачилга гаргасанд талархал илэрхийлэв.

 

 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn