Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ” ТӨСЛИЙН ҮР ДҮНГ ТАЙЛАГНАВ

2017-10-18 09:57:38

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж буй Дээд боловсролын шинэчлэл төслийн үр дүн, явцтай танилцах хамтарсан ажлын хэсгийн уулзалт, ярилцлага ХААИС дээр /2017.10.17/ амжилттай зохион байгуулагдлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БСШУСЯ, Азийн хөгжлийн банк, Дээд боловсролын шинэчлэл төслийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч, ажилтнууд оролцов.

Уг хэлэлцүүлэгт ХААИС-ийн талаас тус их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, Г.Гантулга, Сургалт эрхэлсэн захирал Б.Буянзаяа, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал О.Баатарцогт, Магистр, докторын сургуулийн захирал Б.Баттөр болон төслийн үйл ажиллагаанд оролцож ажилласан профессор, багш, судлаачид оролцож ХААИС дээр хэрэгжсэн төслүүдийн үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.

Эдгээр төслүүд нь ХААИС-ийн дэвшүүлсэн судалгааны их сургууль болох эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлсэн, үр нөлөөтэй төсөл болсон тухай  талууд онцолж байлаа.

Харин төслийн эдгээр үр дүнг хамт олонд мэдээлэх, сурталчилах талаар ХААИС-ийн зүгээс цаашид анхаарч ажиллах шаардлагатай болохыг илэрхийлж байв.

Азийн Хөгжлийн банк, БСШУЯ-ны хамтран хэрэгжүүлсэнДээд боловсролын шинэчлэлтөслийн хүрээнд 2013 оноос 2017 оны 10 дугаар сарыг хүртэл ХААИС-д  5 чиглэлийн 9 төрлийн үйл ажиллагаанд нийт 2,551,610,992 төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Тухайлбал, Судалгааны ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд тус бүр нь 28.0 сая төгрөгийн өртөг бүхий судалгааны 10, Байгуулагын хөгжлийг дэмжих 2 (тус бүр 70.0 сая төг) төсөл, Оюутны санаачилгыг дэмжих 13 төсөл хэрэгжсэн юм. Мөн их сургууль, үйлдвэрлэлийн түншлэлийг дэмжих төслийн шалгаруулалтанд тус их сургуулиас тус бүр нь 35-40 сая төгрөгийн санхүүжилт бүхий 5 төсөл шалгарч, 10 сарын хугацаатай хэрэгжүүлж байна.

 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn