Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ИЙН ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭЖ ЭХЭЛСНИЙ 20 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛОО

2017-11-16 10:54:29

Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд Газрын харилцааны салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсний 20 жилийн ойн арга хэмжээ /2017-10-20/ боллоо.

Ойн хүрээнд газрын менежментийн тэнхимээс “Газар амьдралын үндэс” үзэсгэлэн, “Сайн газрын харилцаа” улсын олимпиад, “Хөдөө аж ахуйн газар төлөвлөлт олон улсын чиг хандлага” хэлэлцүүлэг, ойн баярын хурал, төгсөгчдийн уулзалт арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.

Газрын менежментийн тэнхим нь 1997 оноос эхлэн Газрын харилцааны дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 1902 дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэн гаргасан байна. Төгсөгчид нь БХБЯ, ГЗБГЗЗГазар, Аймаг, Нийслэл дүүргийн газрын албанд болон сумдын даамлаар ажиллахаас гадна усны сав газар, Дархан цаазат газрын захиргаа, Хилийн чөлөөт бүсүүд, мэргэжлийн хяналтын газар, эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгүүд, их дээд сургууль болон хувийн мэргэжлийн байгууллагуудад амжилттай ажиллаж байгаа юм.

Ойн баярын хурлын арга хэмжээнд ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, дэд захирал Б.Буянзаяа, НИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүү, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дарга М.Буяндэлгэр, Хан Уул дүүргийн Засаг даргын тэргүүн орлогч бөгөөд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Батсайхан, Хан Уул дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга Ж.Ичинноров, Буриадын улсын их сургуулийн профессор Тон.С.Х, Газрын харилцааны мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулийн удирдлагууд, Агроэкологийн сургуулийн удирдлага, үе үеийн газрын менежментийн тэнхмийн эрхлэгчид болон багш төгсөгчид оролцлоо.

Хуралд Барилга хот байгууллагын яам, Газар зохион байгуулалт геодези зурагзүйн газар, Москвагийн газар зохион байгуулалтын улсын их сургууль, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын газар зохион байгуулагчдын холбоо, Нийслэлийн газрын алба, Газрын харилцааны мэргэжилтэн бэлтгэдэг бусад их дээд сургуулиудаас мэндчилгээ ирсэн байна.

Мөн Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын шагналаар салбарын хөгжилд хувь нэмэрээ оруулсан багш удирдлагуудыг шагнаж урамшууллаа.

Мөн ойн үеэр үе үеийн төгсөгчид хуралдаж ХААИС-ийн газрын мэргэжлээр төгсөгчдийн холбоог үүсгэн байгуулж Холбооны тэргүүнээр Газар зохион байгуулалт мэргэжлийн 2002 оны төгсөгч, НИТХ-ын төлөөлөгч бөгөөд Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү сонгогдлоо.

Баярын арга хэмжээний үеэр Газрын менежментийн тэнхимийн авъяаслаг оюутнууд урлагийн тоглолт үзүүллээ. 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn