Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЯВУУЛАХААР САНАЛ СОЛИЛЦОВ

2017-11-16 16:16:46

Японы Хоккайдо мужын Саппоро дахь Монгол Улсын өргөмжит консулын зөвлөх, Хоккайдо Монголын Эдийн засгийн солилцоог дэмжих хорооны нарийн бичгийн дарга, Такэда Осамү, JCI Саппоро салбар байгууллагын гишүүн Г.Өсөхбаяр нар /2017.11.16/ ХААИС-д зочиллоо. Зочдыг ХААИС-ийн удирдлага хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Тэд Хоккайдо мужын цаг агаар Монголынхтой ижил төстэй. Хоккайдод үйлдвэрлэл нь өвөл ч тасралтгүй явж байдаг. Тиймээс өөрийн орны ХАА-н салбарын техник, технологи, үйлчилгээний хөгжлийг цогцоор нь танай оронд нутагшуулах, ард иргэдэд нь таниулах зорилготой явдаг. Энэ зорилгынхоо хүрээнд бүх зардлыг нь даан Японоос мэргэжлийн багш урьж, оюутан залуус, судлаачдад нээлттэй хичээлийг хамтран зохион байгуулах хүсэлтэй байгаагаа уламжиллаа. ХААИС-ийн талаас ямар чиглэлээр нээлттэй хичээл явуулах тухай саналаа ирүүлэх, хичээлийн анги танхимыг зохицуулах гэх мэтээр хамтран ажиллах юм.

Уулзалтын үеэр ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Манай орны ХАА-н салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, оюутан залууст мэдлэг түгээх чиглэлээр хамтран ажиллах санал тавьж буйд талархаж байна гээд сургуулийнхаа болон Монголын ХАА-н салбарын өнөөгийн байдлыг товч танилцуулав.

Мөн саналыг хүлээн авч хэрэгжүүлэх боломжтой. Зөвхөн нэг багш ирж нээлттэй хичээл явуулдаг биш анги танхимаа тохижуулан Online хэлбэрээр зайн сургалт явуулах боломжтой гэдгээ илэрхийллээ. 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn