Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ИЙН САР ШИНИЙН ЗОЛГОЛТ

2018-02-21 10:20:48

 

Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдөр ХААИС-ийн ажиллагсдын нэгдсэн золголт болж өндөрлөлөө. Тус үйл ажиллагааг ХААИС-ийн захирал Т.Хэрүүга нээж, хамт олондоо ирж буй Нохой жилдээ ажил үйлс нь амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөв.

Сар шинийн билэгт сайхан энэ өдөр ХААИС-д шагналын хур бууж, эрдэмтэн багш, ажилтан нарын хөдөлмөрийн амжилт, зүтгэлийг төрөөс өндрөөр үнэлж, Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагнажээ. “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор ИТС-ийн багш С.Нансалмаа, МААБС-ийн ахмад багш Н.Надмид, ахмад багш Д.Айлтгүй, “Алтан гадас” одонгоор ХААИС-ийн Төв номын сангийн номын санч Н.Оюунханд, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар АЭС-ийн багш С.Сайнбаяр нар тус тус шагнууллаа.  

Мөн золголтын үеэр “Дөрвөн бэрх”, “Шагайн морин уралдаан”, “Сээр хугалах” зэрэг Монголын уламжлалт тэмцээнүүдийг зохион байгуулсан нь олны сонирхлыг ихэд татаж, хамт олноороо идэвхтэй оролцоцгоов. “Дөрвөн бэрх” тэмцээний 1-р байрыг Ч.Цогттуяа /МЭС/, 2-р байрыг Д.Гүрбазар /МААБС/, 3-р байрыг С.Сайнбаяр /АЭС/; “Шагайн морин уралдаан”-ы 1-р байрыг Г.Энхбаяр /ИТС/, 2-р байрыг О.Нямсүрэн /АЭС/, 3-р байрыг Г.Долингор /СБТ/; “Сээр хугалах” тэмцээний 1-р байрыг Б.Баярсайхан /ЗА/, шагналт байрыг С.Цэнд-Аюуш /МЭС/, Б.Батзориг /СБТ/, Э.Эрхэмбаяр /АЭС/ нар тус тус эзэллээ.

Золголтын үйл ажиллагааны бас нэгэн сонирхолтой хэсэг нь үндэсний хувцасны үзүүлбэр буюу ХААИС-Гоёл 2018 байлаа. Тус үзүүлбэрт нийт 5 баг оролцсон бөгөөд А.Гомбожав ахлагчтай МЭС-ийн баг уран чамин хийцтэй, дэгжин хувцсаараа тэргүүн байр эзлэв. Үлдсэн 4 багтаа үндэсний хувцасны гайхамшигт өв соёлыг сурталчлан, үндэсний өв соёлоороо бахархах сэтгэл төрүүлсэнд баярласнаа илэрхийлье.




Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn