Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“КОПИА” СУДАЛГААНЫ ТӨСӨЛ САНХҮҮЖҮҮЛНЭ

2018-03-06 17:07:13

 

“БНСУ-ын хилийн чанад дахь ХАА-н үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-ийн Монгол дахь нэгж “КОПИА-МОНГОЛ” Төв, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн “Биологийн нөөц, таримлын технологийн хөгжил” профессорын багийн багш, судлаачидтай хамтран “Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд дасан зохицох жижиг жимст лоолийн шинэ сортуудыг нутагшуулах, түгээн дэлгэрүүлэх“ сэдэвт судалгааны төслийг 2018-2020 онуудад хэрэгжүүлэхээр тохиролцож, талууд төсөл хэрэгжүүлэх гэрээнд 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулав. Гэрээ байгуулахад ХААИС-ийн захирал, профессор Т. Хэрүүга, мөн сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал профессор Г.Гантулга, тус сургуулийн Агроэкологийн сургуулийн захирал, доктор, О.Нямсүрэн болон судалгааны багийн хамт олон, “Копиа-Монгол” төвийн захирал, доктор Чой Ман Ёон болон төвийн ажилтнууд оролцлоо. 


Тус судалгааны төслийн удирдагчаар Агроэкологийн сургуулийн доктор, дэд профессор Ж.Оюунгэрэл ажиллах бөгөөд төслийг ХААИС-ийн Агропарк сургалт, судалгааны төвийг түшиглэн хэрэгжүүлэх бөгөөд төслийн үр дүнд зах зээлд эрэлт ихтэй жижиг жимст, амт чанар сайтай, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн улаан лоолийн тариалалт өргөжих боломж бүрдэх юм. 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn