Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

БИОТЕХНОЛОГИЙН УЛСЫН IY ОЛИМПИАД 04-Р САРЫН 20-НД БОЛНО

2018-03-21 16:12:41

Биотехнологийн улсын IV олимпиад зохион байгуулах журам

Нэг. Олимпиадын зорилго

Монгол улсад “Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийн “Залуу судлаачдыг бэлтгэх, дэмжих дэд хөтөлбөр”, “Монгол улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-ний “Биотехнологийг шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх” заалтуудыг хэрэгжүүлэх, оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг сайжруулах, авъяас чадварыг нээн хөгжүүлэх, биотехнологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

Хоёр. Хамрах хүрээ 

Биологи, микробиологи, биотехнологийн чиглэлээр бакалаврын хөтөлбөрөөр суралцаж буй их, дээд сургууль, коллежийн оюутан.

Гурав. Оролцогчид

1-р ангилал: Ганцаарчилсан төрөл (мэдлэг шалгах тест, бодлого)
2-р ангилал: Багийн төрөл (Сургууль тус бүр бакалаврын хөтөлбөрөөр суралцаж  буй шилдэг таван оюутнаас бүрдсэн хоёр хүртэлх баг оролцуулах боломжтой).

Дөрөв. Олимпиад зохион байгуулах газар, хугацаа

1-р ангилал ХААИС-ийн  Хатантуул театрт 2018 оны 04 сарын 20-н  10 цагт.
2-р ангилал ХААИС-ийн Хатантуул театрт 2018 оны 04 сарын 20-н  13 цагт.

Тав. Бүртгэх хугацаа: 2018 оны 02-р сарын 22-ны өдрийн 10:00 цагаас  04-р сарын 19-ны  өдрийн 18:00 цаг хүртэл ХААИС-ийн МААБС-ийн 21 тоот өрөөнд бүртгэнэ.

Хаяг: Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Мал Аж Ахуй, Биотехнологийн Сургууль, Биотехнологи, үржүүлгийн тэнхим
21 тоот өрөө
Харилцах утас: 75107777-223, 99669954, 99491121, 96668107,
 
ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn