Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Олон улсын чуулга уулзалтад оролцох оюутны сонгон шалгаруулалт

2018-03-21 17:08:29

Японы Токиогийн хөдөө аж ахуйн их сургууль нь жил бүр Оюутны олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд энэ жил 18 дахь удаагийн чуулга уулзалт болно.

“Students Taking Actions to Increase Youth Involvement in Sustainable Agriculture and to Close the Gap Between Actors in the Food System” сэдэвт тус чуулга уулзалт нь 2018 оны 09 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Токиогийн хөдөө аж ахуйн их сургууль дээр зохион байгуулагдана.

Тус чуулга уулзалтад оролцох хүсэлтэй оюутныг ХААИС-ийн 1, 2, 3-р курсын оюутнууд дундаас сонгон шалгаруулах ба зөвхөн нэг оюутан сонгогдоно.

Сонгон шалгаруулалтыг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулах ба Англи хэлээр илтгэл хэлэлцүүлэх байдлаар явуулж, Англи хэлний мэдлэг, илтгэх чадвар, асуултад хариулах чадвар гэсэн 3 үндсэн үзүүлэлтээр шалгаруулна.

Жич: Бүртгэл 2018 оны 04 дүгээр сарын 06-ныг хүртэл явагдана.

ХААИС, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс
Лавлах утас: 341157; 75107777-513



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn