Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

УНГАРЫН ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ХААИС-Д АЙЛЧИЛЛАА

2018-04-17 14:09:41

Монгол Улстай эртний уламжлалт харилцаатай Бүгд Найрамдах Унгар Улсын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Михай Галошфай гэргийн хамтаар ХААИС-д 2018 оны 04 дүгээр 17-ны өдөр айлчиллаа. Түүнийг ХААИС-ийн захирал Т.Хэрүүга болон албаны бусад хүмүүс хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. 

Уулзалтын үеэр Т.Хэрүүга нь “Монгол Улс болон БНУУ-ын засгийн газар хооронд 2016 онд байгуулсан гэрээний дагуу Биокомбинатын өргөтгөлийн ажлыг Унгарын засгийн газрын зээлээр  хэрэгжүүлэх болсонд талархаж байна” хэмээн онцлон тэмдэглэв. Мөн “Энэ тал дээр Мал эмнэлгийн хүрээлэн болон Мал эмнэлгийн сургуулийн эрдэмтдийн оролцоо чухал тул хоёр талын эрдэмтэд оролцсон Шинжлэх ухаан технологийн зөвлөлийг ажиллуулах, мөн одооноос биокомбинатын тэргүүлэх боловсон хүчнийг биотехнологи, нанотехнологийн  чиглэлээр  магистр, докторын сургалтаар бэлтгэхэд ХААИС нь Унгарын их, дээд сургуулиудтай хамтран ажиллах хэрэгтэй байгаа” талаар дурдлаа.

Элчин сайд Михай  Галошфай нь “Манай хоёр орны харилцаа төрийн систем өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 1990-ээд онд зогсонги байдалд орсон ч одоо хэвийн үргэлжилж байгаад баяртай байдаг. Биокомбинатын өргөтгөлийн ажилд манай засгийн газар анхаарал тавин ажиллаж байна. Мөн миний зүгээс эрдэмтдийн зөвлөл байгуулах ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлэхэд таатай байна. Та бүхний энэ саналыг Унгарын их, дээд сургуулиудад нэн даруй хүргэх болно” хэмээлээ. ХААИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудаас ЭЗБС нь БНУУ-ын Корвинус, Сент Иштван, Сечед болон Дебрецен зэрэг их сургуулиудтай хамтын ажиллагаатай байдаг бөгөөд 2018 оны 05 дугаар сараас эхлэн зочин профессор ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn