Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

"МОНГОЛ АДУУНЫ УДАМ ЗҮЙН ТОГТОЛЦООНЫ ЗАРИМ АСУУДЛУУД" ОНОЛ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨН

2018-04-23 11:08:56

“Монгол адууны удам зүйн тогтолцооны зарим асуудлууд” сэдэвт онол-үйлдвэрлэлийн зөвлөгөөнийг Хөдөө аж ахуйн их сургууль нь Монголын морин спортын уяачдын холбоо /ММСУХ/-той хамтран 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ХААИС дээр зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд:
Т.Аюурсайхан /УИХ-ын гишүүн/
П.Сэргэлэн /МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх, ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга/
Т.Хэрүүга /ХААИС-ийн захирал/
М.Мөнхбаясгалан /ММСУХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч/
У.Буяндэлгэр, Ц.Баянжаргал, Я.Болдбаатар, Н.Даш-Өлзий, Б.Билэгдэмбэрэл, Б.Содномцог /ММСУХ-ны тэргүүлэх гишүүд/
Ц.Дуламсүрэн /Архангай аймгийн Морин спортын уяачдын холбооны тэргүүн/
Х.Түмэнбаяр /Өмнөговь аймгийн МСУХ-ны тэргүүн/
Т.Батжаргал /Хэнтий аймгийн МСУХ-ны тэргүүн/
Ю.Үнэнбүрэн /Өвөрхангай аймгийн МСУХ-нарийн бичгийн дарга/ нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Зөвлөгөөний үеэр дараах илтгэлүүдийг тавилаа. Үүнд: 
Д.Самданжамц /Монголын Малзүйч, үржүүлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал, МУ-ын Гавъяат малзүйч, профессор/
Монгол адууны өнөөгийн байдал, цаашид анхаарвал зохих зарим асуудлууд
О.Баатарцогт /ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал, доктор Ph.D/ 
Малын генетик нөөцийн тухай” хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудлууд
Кон Хон Шиг /БНСУ-ын Хангёны үндэсний их сургуулийн профессор/
Адууны үүлдэрлэг байдлыг микросателлитийн аргаар үнэлсэн судалгааны үр дүн
П.Мягмарсүрэн /Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Молекул биологийн лабораторийн эрхлэгч, доктор Ph.D/
Молекул генетикийн лабораторийн хүчин чадал, өнөөгийн боломж
Д.Отгонсүрэн /МЭЭШХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан/
Адууны нийлүүлгийн өвчний өнөөгийн байдал” зэрэг илтгэлүүд орсон байна.






Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn