Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ” ХААИС-Д

2018-04-23 22:16:39

БСШУСЯ-ны Боловсролын зээлийн сангийн захирал П.Лхагвасүрэн болон тус сангийн Зээлийн албаны дарга Э.Батсэлэм нар 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хөдөө аж ахуйн их сургуульд хүрэлцэн ирж, тус их сургуулийн захирал Т.Хэрүүга болон албаны бусад хүмүүс, Оюутны холбооны тэргүүлэгч нартай уулзаж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурцгаав.

Шинэчлэгдэн батлагдсан “Оюутны хөгжлийн зээл”-ийн талаар П.Лхагвасүрэн “Энэ хөтөлбөр нь МУ-ын Засгийн газраас оюутан, залуучуудад дээд боловсрол эзэмшихэд нь үзүүлж буй санхүүгийн том дэмжлэг юм. Өмнөх хөтөлбөрөөс ялгаатай нь гэвэл хүүгүй, барьцаагүй, диплом барьцаалахгүй, хамтран зээлдэгчгүй, банкаар дамжуулахгүй. Мөн өмнө нь сургалтын төлбөрийн хэмжээнээс шалтгаалан 350,000-670,000 төгрөгний санхүүжилт хийдэг байсан бол одоо сургалтын төлбөрийг бүтнээр нь олгоно. 2.8-с дээш голч дүнтэй, тэргүүлэх мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд энэ хөтөлбөрт хамрагдах боломж ихтэй. ХААИС-ийн хувьд, МУ-ын үйлдвэрлэл, ХАА-н чиглэл, ялангуяа малын эмч, хүнсний технологи, ургамал, газар тариалангийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудыг түлхүү дэмжинэ” хэмээн илэрхийлэв.

Тус зээлийн талаар Боловсролын зээлийн сангийн Зээлийн албаны дарга Э.Батсэлэмтэй хэдэн хором ярилцлаа.

Энэ зээлд зөвхөн бакалаврт суралцаж буй оюутнууд хамрагдах уу?

Бакалавраар суралцах шинэ элсэгчийн босго оноо 600-с дээш, бакалавраар суралцагчийн голч дүн 2.8, магистр, доктороор суралцагчийн голч дүн 3.2-с дээш байх ёстой.

ХААИС-иас жилд хэдэн оюутан энэ зээлд хамрагдах боломжтой вэ?

Мэдээж хэрэг. Сургууль бүрт хяналтын тоо өгнө. Гэхдээ ХААИС-д тэргүүлэх, онцгой ач холбогдолтой мэргэжлээр олон оюутан суралцдагийг харгалзан үзнэ.

Оюутан зээлд хамрагдах өргөдлөө хэрхэн гаргах вэ?

Бид өргөдөл хэрхэн бичих зөвлөмжийг сургуулиуд руу хүргэх гэж байна. Сургууль бүр дээр 5-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулагдана. Эхний сонгон шалгаруулалтыг сургууль дээр явагдаж, шалгарсан оюутнуудын мэдээллийг манайд ирүүлнэ. Бид хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn