Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2018-05-19 12:49:59

ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Мал эмнэлгийн сургуулийн захирал А.Гомбожав, мөн тус сургуулийн багш Д.Дэлгэрмөрөн нар 2018 оны 05 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Япон улсад албан томилолтоор ажиллаж, Окаяама шинжлэх ухааны их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Тус ёслолын үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, БСШУСЯ-ны газрын дарга болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Түүнчлэн ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль нь Японы Окаяама шинжлэх ухааны их сургуулийн Мал эмнэлгийн сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд мал эмнэлгийн оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, зэрлэг амьтдаар дамжин халдварладаг өвчнийг судлах, загас үржүүлгийн чиглэлээр хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

 




Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn