Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2018-05-22 16:43:34

Бүгд Найрамдах Чех Улсын Southern Bohemia их сургуулийн ХАА-н сургуулийн декан, профессор Miloslav Šoch, гадаад харилцааны дэд захирал доктор Petr Konvalina, сургалт эрхэлсэн дэд захирал, доктор Karel Suchý нар Хөдөө аж ахуйн их сургуульд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зочиллоо. Southern Bohemia их сургууль нь 1960 онд байгуулагдсан бөгөөд 7 тэнхимтэй үйл ажиллагаагаа явуулдаг байна. Энэ сургууль нь бакалаврын 9, магистрын 7, докторын 8 хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд 2000 орчим оюутан суралцагчтай. 

Энэ удаад тус сургуулийн декан, профессор Miloslav Šoch болон ХААИС-ийн АЭС-ийн захирал А.Буянбаатар нар харилцан санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичигт:
- Хамтарсан судалгаа хийх
- Ахисан түвшний дараагийн сургалтад оюутан солилцох
- Зочин профессор солилцох
- Хамтарсан хурал, семинар, симпозиум зохион байгуулах гэх мэт ажлуудыг хамтран гүйцэтгэхээр заасан байна.

Тус ёслолын үйл ажиллагааг ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Сүхтулга удирдан явуулж, их сургуулийн үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийв.




Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn