Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

МАЛ ЭМНЭЛГИЙН БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА

2018-06-05 15:15:24

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн багш Б.Отгонтөгс нь Мал эмнэлгийн боловсролын чиглэлээр боловсрол судлалын доктор (Ph.D)-ын зэргийг 2018 оны 05-р сарын 28-нд амжилттай хамгааллаа.

Б.Отгонтөгс нь бүтээлдээ МУ-ын мал эмнэлгийн боловсролын өнөөгийн нөхцөл байдал болон боловсролын тогтолцоонд бүхэлд нь үнэлгээ хийж, мал эмнэлгийн туслах мэргэжилтэн, малын эмч нарын эрэлт хэрэгцээний хандлагыг тодорхойлжээ. Түүнчлэн өөрийн орны мал эмнэлгийн боловсролын тогтолцоог дэлхийн улс орны хөгжлийн чиг хандлагатай уялдуулан  судалж, шинээр бэлтгэж буй мэргэжилтний ур чадварт анхааран, сургалтын бодлогодоо өөрчлөлт хийх шаардлагатай хэмээн үзжээ. Мөн сургалтын хөтөлбөрийн талаарх эрдэмтэн судлаачдын үзэл баримтлал, онол арга зүйг харьцуулан судалсан судалгаандаа үндэслэн XXI зууны малын эмчид шаардагдах мэргэжилтний цогц чадамжийг сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх нь мал эмнэлгийн боловсролыг олон улсын түвшинд нийцүүлэх арга зам гэдгийг нотолсон байна.   

Нэг дэлхий-нэг эрүүл мэнд концепцийн нэг чухал хэсэг болох  хүнсний аюулгүй байдлыг хангах замаар хүний эрүүл мэндийг хамгаалах асуудалд малын эмчийн үүрэг, оролцоо ихээхэн нэмэгдэж буй өнөө үед  багш Б.Отгонтөгсийн туурвисан энэхүү бүтээл нь ДМАЭМБ-ын бодлого, олон улсын жишиг, өөрийн орны онцлогт   тохирсон  мал эмнэлгийн боловсрол олгох асуудлыг хөндөн тавьсанаараа ихээхэн ач холбогдолтой юм. 




Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn