Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ИЗРАЙЛЬ УЛСАД АЖИЛЛАЛАА

2018-06-11 16:39:48

ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Сүхтулга хүлээн авагч талын зардлаар Израйль улсад 2018 оны 5 дугаар  27-ноос 6 дугаар сарын 1-ний хооронд ажиллаа. Тэрээр энэ хугацаанд “Agro Studies” байгууллагын ерөнхий захирал Яруун Тамиир, гүйцэтгэх захирал Инбаал Шоваал, хөтөлбөр хариуцсан захирал Габриела нарын удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон.

“Agro Studies” хөтөлбөрт Монгол оюутнуудыг хамруулах ажлын хүрээнд тэрээр тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сургалтын фермүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тэнд ажиллаж, сурч буй Филиппин, Уганда, Бутан, Камбодж улсын оюутнууд болон фермийн эзэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсож, Монгол оюутнуудын тэнд ажиллах, суралцах нөхцөлтэй танилцаж судалсан байна.

Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр ХААИС-иас Израйль улсад дадлагажуулах оюутны тоог урьд тохиролцсоноос 10-аар нэмэгдүүлж, энэ онд нийт 22 оюутанг үйлдвэрлэлийн дадлагад хамруулах боломжтой болов. Мөн оюутнуудын дадлагажих байдлыг харгалзан цаашид оюутны тоог 100 хүртэл нэмэгдүүлэх боломжтой талаар Израйлийн тал мэдэгдсэн байна.




Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn