Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Бизнесийн удирдлагын магистрын зэргийн хос дипломыг ХААИС болон Унгар улсын Дебрецений их сургуульд

2018-06-12 10:53:53

Хөдөө аж ахуйн их сургууль нь Унгар улсын Дебрецений их сургуультай Бизнесийн удирдлагын магистрын зэргийн хос диплом олгох сургалт явуулах гэрээг 2017 оны 06-р сарын 20-ны өдөр байгуулсан билээ. Энэхүү гэрээний хүрээнд тус сургалтанд элсэлт авах зорилгоор Дебрецений их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирал, профессор Dr.Nabradi Andras мөн тус сургуулийн Маркетингийн тэнхимийн эрхлэгч Csapone Risko нар 2018 оны 6-р сарын 18-ны өдрийн 14-17 цагийн хооронд ХААИС-ийн ЭЗБС-ийн 301 тоот өрөөнд сонирхсон оюутнуудтай уулзалт хийн сонгон шалгаруулалт явуулна. Сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутнууд ХААИС болон Дебрецений их сургуульд тус бүр нэг жил суралцан хоёр сургуулийн дипломтой төгсөх боломжтой юм. Иймд сонирхож буй оюутнууд 2018 оны 6-р сарын 17-ны 16 цагаас өмнө доорх материалийг бүрдүүлж илгээнэ үү. Үүнд:

- Тодорхойлолт (ХААИС-ийн магистрийн хөтөлбөрт суралцаж буйг батлах)
- Иргэний үнэмлэх
- Бакалаврын зэргийн диплом (Англи тал)
- Дипломын хавсралт (Англи тал)
- Англи хэлний сертификат


Хаяг: ХААИС, ЭЗБС, 301 тоот
Утас: 99013204, 99119308



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn