Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

БНАСАУ-ЫН БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ САЙД ХААИС-Д ЗОЧИЛЛОО

2018-06-15 15:11:04

БНАСАУ-ын засгийн газрын төлөөлөгчид 2018 оны 06-р сарын 14-нд Хөдөө аж ахуйн их сургуульд зочиллоо. Төлөөлөгчдийн багт:
Тае Хён Чол /БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын депутат бөгөөд Боловсролын Яамны сайд/
Пак Хён Риол /БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын депутат/
Хён Жон Үнь /БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Байнгын Хорооны ажилтан/
Жон Кёнг Жонг /БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын байнгын хорооны ажилтан/
Чой Хуо Сён /БНАСАУ-ын элчин сайдын яамны зөвлөх/ нар багтжээ.

Төлөөлөгчдийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Б.Ууганбаяр, Г.Булган нар дагалдан явсан бөгөөд ХААИС-ийн захирал Т.Хэрүүга болон Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Сүхтулга нар төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Тус уулзалтын гол зорилго нь ХААИС-ийн сургалтын үйл ажиллагаа, материаллаг баазтай танилцах, тус сургуулийн эрдэмтэн багш, судлаач нарын ХАА-н чиглэлээр гаргасан ололт амжилт, бүтээлийг үзэж сонирхох явдал байв.

Уулзалтын эхэнд Т.Хэрүүга ХААИС-ийн талаар товч танилцуулга хийж, талууд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын депутат бөгөөд Боловсролын Яамны сайд Тае Хён Чол нь ХААИС-ийн сургалт, үйлдвэрлэлийн том баазыг түшиглэн Солонгос оюутнууд тус их сургуульд суралцах боломжтой юм хэмээн онцлон тэмдэглэв. Мөн тэрээр ХААИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулах тухай санал тавьж, улмаар  засгийн газрын тэтгэлгээр оюутан суралцуулах, оюутан солилцох, хамтарсан судалгаа шинжилгээ хийх боломж байгааг дурдлаа.




Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn