Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ПИНДУНЫ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОВ

2018-06-19 15:55:37

ХААИС-ийн Магистр, докторын сургууль, Мал эмнэлгийн хүрээлэн Тайванийн Пиндуны Шинжлэх ухаан, технологийн үндэсний их сургуулийн Мал амьтны вакцины технологийн хүрээлэнтэй оюутан солилцоо, эрдэм шинжилгээ, судалгааны ажлаар хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Хоёр сургуулийн удирдлага гарын үсэг зурж баталгаажуулсан уг санамж бичигт таван жилийн хугацаанд мал эмнэлгийн чиглэлээр харилцан туршлага солилцож, мэдлэг мэдээллээ хуваалцахын зэрэгцээ магистр, докторантурын оюутан солилцох зэрэг үйл ажиллагааг хамтран хийхээр тусгасан байна. Биотехнологийн чиглэлээр бүс нутагтаа тэргүүлэгчийн нэг Пиндуны Шинжлэх ухаан, технологийн үндэсний их сургуулийн Мал, амьтны вакцины технологийн төвтэй хамтран ажилласнаар Монгол Улсын мал эмнэлэг, биотехнологийн салбарын чадавхийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn