Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХҮНДЭТ ДОКТОР НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ

2018-07-02 15:06:24

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль  хүндэт докторын тоогоо  нэгээр нэмлээ.  БНСУ-ын Кён-Ин эмэгтэйчүүдийн их сургуулийн захирал Рюү Хуа Сонд өнөөдөр “Эдийн засгийн хүндэт доктор” цол тэмдэгийг ХААИС-ийн захирал Т.Хэрүүга гардуулан өглөө. Уг ёслолд ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Сүхтулга болон Кён-Ин эмэгтэйчүүдийн их сургуулийн захирал Рюү Хуа Сон, гадаад харилцааны дарга Ким Ми Ран, гадаад харилцааны орчуулагч багш С.Саранчимэг нар оролцсон юм.

Тэрээр “Монгол улсын нэр хүндтэй их сургуулийн хүндэт доктор болж байгаадаа туйлын баяртай байна. Дэлхий ертөнцийн хөгжил нь биднээс олон улсад хөл нийлүүлэн алхах чадвартай боловсон хүчинг шаарддаг. Тйимээс бид оюутнуудаа харилцааны чадвар, байгаль орчны өөрчлөлтөд дасан зохицох чадвар болон дэлхийн сэтгэлгээтэй байх тал дээр нь илүү анхаарч ажилладаг юм. Манай сургууль Монгол, Вьетнам, Энэтхэг, Узбекстан, Мьянмар, Орос, АНУ, Япон зэрэг 20 гаруй орны 300-гаад оюутантай. Гадаад оюутны дийлэнх хувийг Монгол оюутнууд эзэлдэг. Тиймээс ч бид Монгол оюутныхаа боловсролд түлхүү анхаарч хоёр орны хөгжилд хувь нэмэр болох удирдагчдыг бэлтгэхийн төлөө чадах бүхнээ хийнэ. Өнөөдөр би ХААИС-ийн төгсөгч боллоо. Төгсөгч оюутны хувьд сургуулийнхаа хөгжилд анхаарч сургуулиа дэмжин ажиллах болно” гэдгээ онцлолоо.

 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn