Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ЯПОН УЛС РУУ ХАА-Н ДАДЛАГАЖИГЧ ИЛГЭЭХЭЭР БОЛЛОО

2018-07-20 14:09:22

Өнгөрсөн онд ХААИС Япон улсад дадлагажигч (internship) явуулах талаар Хоккайдо мужийн Өмнөд Саппорогийн олон улсын эдийн засгийн нийгэмлэгтэй хамтран ажиллах болсон ч тодорхой шалтгааны улмаас цуцлагдсан. Тэгвэл өчигдөр /2018.7.19/ ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагааны хэлтэсийн дарга Ц.Сүхтулга, гадаад харилцааны мэргэжилтэн Б.Болормаа,  Японы Өмнөд Саппорогийн ололн улсын эдийн засгийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Кано Кожи, гүйцэтгэх захирал Кинамери Ясуо, төлөөлөгчийн газрын дарга Хай Чи, зөвлөх Абэ Шиничиро, Цубаса ХК-ийн захирал Оокүма Юү-Ичи нар уулзаж хоёр талын төлөөлөгчид санал солилцсоноор дахин хамтран хамтран ажиллахаар болов.

Гадаад хамтын ажиллагааны хэлтэсийн дарга Ц.Сүхтулга “Хөдөө аж ахуйн мэргэжлийг тэр дундаа дээд боловсролыг дан ганц танхимд суугаад авна гэдэг өнөө цагт хангалтгүй. Оюутаныг суралцах явцдаа үйлдвэрлэлтэй танилцуулах, олон улсын болон дотоодын туршлагаас суралцаж өөрийнхөө суралцах үйл явцыг илүү өргөн хүрээг хамардаг болгох гэж Японы Цубаса төвтэй өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамтран ажиллаж байна. Манай сургуулиас цөөнгүй тооны оюутнууд ийм хөтөлбөрт хамрагдан одоо Солонгос улсад суралцаж байгаа. Удахгүй Израйл улс руу явуулахаар  гэрээ хийгдэж байгаа.  Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, монгол малын тоо толгой бэлчээрийн даацаас хэтэрч байгаатай холбоотойгоор байгалийн бэлчээр цөлжих, хуурайших үйл явц маш хурдтай явж байна. Тиймээс энэ хүндрэлээс сэргийлэх, хамгаалах, МАА-г эрчимжүүлэх, Хоккайдо мужтай хамтран ажиллаж инноваци, технологи, фермийн үйл ажиллагаа, хөдөө аж ахуй, газар тариалан эрхэлдэг үйл ажиллагаанаас эрдэмд суралцах зайлшгүй хэрэгтэй байгаа. Бид оюутнуудаа Япон улсад дадлагажуулан суралцуулах хүсэлтэй байгаа ч өнгөрсөн жил Саппорогийн Гадаадын иргэдийг хариуцсан төвөөс бидний хийсэн ажлыг хангалтгүй гэж үзсэн тул оюутнуудаа явуулах талаар та бүхэнтэй дахин санал солилцох, ярилцах хэрэгтэй байгаа” гэлээ.

 Ноён Кано Кожи ярьж төлөвлөж байсан ажил бүтэлгүйтсэнд уучлалт хүсээд  “Бид энэ алдаан дээрээ үндэслээд цаашдаа ахиж тэмүүлэхийн тулд дахин хамтран ажиллахаар  ирээд байна.   Бид 13 жил Хятад, Солонгос болон бусад улсаас дадлагажигч хүүхдүүд авч ажиллуулсан. Тэгэхэд нэг ч удаа ийм асуудал гарч байгаагүй. Яагаад ийм асуудал гарсанг ойлгохгүй байгаа ч энэ алдаагаа засаж цаашдаа илүү чанартай сургалт явуулахыг хичээнэ” гэлээ. Мөн “Бид эх орондоо амттай, чанартай ногоо тарихын тулд жинхэнэ нутаг дээр нь очиж хамтдаа тарилцаж суралцах зүйл их байна” хэмээсэн юм.

Уулзалтын төгсгөлд тэд өнгөрсөн онд энэ хөтөлбөрт хамрагдаж Япон хэлний мэдлэгтэй болсон МААБС-ийн шинэхэн төгсөгч М.Отгонжаргал, Г.Удвалцэцэг нар Япон улсад  ажиллах үндсэн ажилтан болсон талаарх баярт мэдээг дуулгалаа.



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn