Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ИЙН ОЮУТНУУД ИЗРАЙЛ УЛСАД ИНТЕРНШИП ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАНА

2018-07-26 10:15:04

Израйл улс нь ойролцоогоор уртаараа 450 км, өргөнөөрөө 40 км хавтгай дөрвөлжин талбайтай, 1947 онд байгуулагдсан шинэхэн бас газар нутгийн хувьд бага улс. Хэдийгээр хүн амын ердөө хоёр хувь нь газар тариалан эрхэлдэг боловч дотоодынхоо бүх хүнсний хэрэгцээг хангаад үлдсэн хувийг нь гадаад руу гаргадаг юм байна. ХААИС-ийн оюутнууд 11 сарын турш хамрагдах “Агростадийс” хөтөлбөр нь орчин цагийн фермийн аж ахуйг эрхлэхэд юу хэрэгтэй болдог вэ, их сургуульд сурсан зүйлийг практикт дээр  яаж, хэрхэн хийх вэ зэргийг хүүхдүүдэд заахыг зоридог тусгай хөтөлбөр. 14 жилийн хугацаанд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ жил 17 улсын 1600 гаруй хүүхэд дадлага хийхээр ирнэ. Ази тивээс манай улс зургаадахь нь болж энэ жилээс оюутан дадлагажигч гаргахаар боллоо. Монголоос хамгийн анхны оюутан дадлагажигчийг ХААИС-иас сонгосон бөгөөд  Агроэкологи, Инженер-технологи болон Дарханы бүрэлдэхүүн  сургуулийн нийт 22 оюутан ярилцлаганд урьдчилсан байдлаар тэнцсэн.  

Ярилцлагын үеэр төслийн захирал Яроон Тамир залууст амжилт хүсээд “Энэ бол амаргүй ажил. Тоглох гэж очих газар ерөөсөө биш шүү. Гэхдээ та нар Израйлийн газар тариалангийн технологиос суралцаж, өөрийн болгож чадвал маш амархан саятан болж чадна. Монголд ирээд хэд хэдэн газраар очиж үзлээ. Монгол бол асар том газар нутагтай орон. Энд газар тариалан эрхэлвэл боломж илүү байна гэж харлаа. Ферм дээр ажиллах хөлсөө сайн хадгалж хуримтлал үүсгэж чадвал жилийн дараа ирэхдээ 5000-10.000 ам доллартай ирэх боломжтой юм. Очингуут хүн бүрт зөөврийн компьютер өгнө. Долоо хоногийн нэг өдөр хичээлд сууна. Тэр хичээлээс тэмдэглэл сайн хийх хэрэгтэй. Хичээлийн явцад та нар монголд буцаж ирээд хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөөгөө боловсруулах юм. Талбай дээр гараад танхимд үзэж байгаа хичээлийг үйлдвэрлэлтэй яаж холбох вэ, онолын мэдлэгээ яаж ашиглах вэ гэдгийг агрономич-багш нар зааж өгөх болно. Та бүхэн нутаг буцахдаа сурч мэдсэн, хэрэгтэй мэдээллээрээ зөөврийн компьотороо дүүргэн өөрсдөө бэлгэнд авч буцах болно.  Мөн та бүхний ажилласан байдлаас харж байгаад ирэх жил монголоос дахиж оюутан авах уу, энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх үү гэдгийг шийдэх болно. Тиймээс та бүхэн сайн ажиллаарай.  Өнгөрсөн 14 жилийн хугацаанд хэдэн мянган оюутнууд ирж ажилласан. Тэд бүгд амжилттай явж байгаа. Дэлхий тэр чигээрээ ногоон хоолтон болох хандлагатай болж байгаа өнөө үед монгол улсад ногоо тариад саятан болох боломж асар их байна. Очоод та бүхнийг израел ээжүүд хүлээж аваад халамжлан, анхаарах болно. Гэхдээ та бүхэн өөрсдөө хоолоо хийх, хувцасаа угаах зэргээр бүх л асуудлаа өөрсдөө шийдэх болно. Энэ нь та бүхнийг бие даасан жинхэнэ эр хүн болж төлөвшихөд нэн чухал. Соёл амралтын үйл ажиллагааг ч мөн явуулах болно. Йерусалим хот, Сөнөсөн тэнгис зэрэг түүхийн дурсгалт газраар авж явна. Израйлийн үндэсний баяруудаар ч мөн амрах болно” гэлээ.



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn