Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ЗЭРЛЭГ АМЬТНЫ ӨВЧЛӨЛИЙН ТАЛААР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2018-07-31 15:31:19

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Халдварт өвчин судлал, Микробиологийн тэнхим, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори, БНСУ-ын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Байгаль орчний судалгааны хүрээлэн” хамтран Нэг Эрүүл Мэнд” зорилтын хүрээнд хамтран ажилллахаар гэрээнд гарын үсэг зурлаа. Уг гэрээнд зэрлэг амьтны өвчлөлийн мониторинг болон шувууны ханиадыг эрт үед нь илрүүлэх, шимэгчээр үүсдэг амьтны халдварт өвчинд хамтарсан судалгаа хийх, судлаачид, эрдэмтэд солилцож ажиллуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болон хамтарсан олон улсын хурал, уулзалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг ажлуудыг тусгаж өгчээ.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Монголын талаас ХААИС-ийн гадаад хамтын ажиллагааны дарга Ц.Сүхтулга, МЭС-ийн профессор Ч.Тунгалаг, профессор Ц.Эрдэнэ-Очир, БНСУ-ын талаас Байгаль орчний судалгааны хүрээлэнгийн багын ахлагч Жун Ван Ха, судлаач Жон Хэ Сүн, Ким Жи Сү, Солонгосын байгаль орчны экологийн хүрээлэнгийн захирал И Хан Со, Конкүкийн их сургуулийн захирал Сон Чан Сүн нар байлцлаа.

Энэхүү хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлэх зорилгоор БНСУ-н төлөөлөгчид 2018 оны долдугаар сарын 30-ны өдөр ХААИС-д айлчилж Мал эмнэлгийн сургуулийн Халдварт өвчин судлал, Микробиологийн тэнхим, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборторитой танилцсан юм.

 

\



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn