Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“ХУУРАЙ БА ХАГАС ХУУРАЙ БҮС НУТГИЙН ХӨГЖИЛ БА ХАМГААЛАЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖУУД” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА

2018-08-15 10:39:10

“Хуурай ба хагас хуурай бүс нутгийн хөгжил ба хамгаалалт, тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх боломжууд” сэдэвт тавдахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг манай улсад зохион байгуулж байна.

Хурлын зорилго нь байгаль орчноо хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, экологийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлэх, шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний ажлын үр нөлөөг өргөжүүлэх, бүс нутгийн хэмжээнд өмнө нь хийсэн судалгааны үр дүнг харилцан мэдээлэхэд оршиж байна.

Энэ хурлыг Шинжлэх ухаан технологийн сангийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, инноваци нэвтрүүлэх тухай хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцон, зөвлөмж гаргахаар төлөвлөжээ.

Хуралд Канад, Хонконг, Тайвань, Хятад, ӨМӨЗО-ны 80 гаруй эрдэмтэн судлаач, эрдэм шинжилгээний ажилчид оролцож байгаа аж.  Хурлын зочид өчигдөр /2018.8.14/ ХААИС болон Мал эмнэлгийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Өмнөх жилүүдэд "Хүрээлэн буй орчин, байгалийн нөөц ба экосистемийн хамгаалалт" сэдвийн дор Канад улсын Ванкувер, Алберта хотууд болон БНХАУ-д зохион байгуулж байжээ.



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn