Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА.

2018-08-20 18:23:03

Магистрантур, докторантурт элсэлт авч байна.

ХААИС-ийн Магистр, докторын сургууль 2018-2019 оны хичээлийн жилд магистрантур, докторантурт  элсэн суралцах хүмүүсийг урьж байна. 
Бүртгэл:  Элсэхийг хүсэгчид 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 09 дүгээр сарын 28-ны хооронд ХААИС-ийн захиргааны II байр 202 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү.
Элсэлтийн шалгалт:  Элсэгчид англи хэлний болон мэргэжлийн шалгалт өгнө.  

         
  • Англи хэлний шалгалт: 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр
  • Мэргэжлийн шалгалт:  2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус тус авна.

    Магистрантур, докторантурын сургалт 2018 оны 10 дугаар сарын 15-нд эхэлнэ.

    Жич: Элсэгчид Боловсролын зээлийн сангийн “Оюутны хөгжлийн зээл”- д хамрагдах боломжтой.

    Элсэхийг хүсэгчид дараах материал бүрдүүлнэ. 
    Үүнд: 
    1. Элсэгчийн анкет  /graduate.muls.edu.mn вэб хуудаснаас татаж авна уу/
    2.3х4 хэмжээтэй 2 хувь зураг
    3.Бакалаврын дипломын эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт
    4.Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
    5.Докторын сургалтад элсэгчид 1.2.3.4-д зааснаас гадна магистрын диплом, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт
    6.Бүртгэл, элсэлтийн шалгалтын хураамж 20000 төгрөг, Хаан банкны 5070104239 тоот дансанд тушаасан баримт

    Магистр, докторын сургалтын хөтөлбөрт элсэн суралцах хүсэлт гаргасан гадаадын иргэнийг Монгол Улсын иргэний нэгэн адил элсүүлэн суралцуулна.

    Лавлах утас: 75107777-261,262,263 , 99106255, 91919291, 88806020




Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn