Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

БСШУСЯ-НЫ АЖЛЫН ХЭСЭГ ХААИС-ИЙН ХИЧЭЭЛИЙН БОЛОН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

2018-08-22 14:13:40

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдон БСШУС-ын сайдын “Төрийн өмчит дээд боловсролын сургалтын байгууллагын 2018-2019 оны хичээлийн жилийн болон өвөлжилтийн бэлтгэлтэй танилцах ажлын удирдамж”-ийн дагуу ажлын хэсэг гарч   өчигдөр /2018.08.21/ Хөдөө Аж Ахуйн Их сургууль дээр ажиллаа. Ажлын хэсгийг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир ахлан Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэн, Боловсролын зээлийн сан, Монголын оюутны холбоо зэрэг байгууллагын төлөөлөл оролцож нөхцөл байдалд үнэлгээ хийн, өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсан болон 2018 оны хөрөнгө оруулалтын ажлын явцыг хянаж, гүйцэтгэлийг нь эрчимжүүлэх зорилгогоор ажилласан юм.

Ажлын хэсгийнхэнд ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Бакалаврийн бодлогын зохицуулагч Р.Чанцалдулам нар БСШУСЯ-аас ирүүлсэн үндсэн долоон чиглэлийн дагуу танилцуулга хийж,  өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгч Төв сургууль болон Эдийн засаг бизнесийн сургуультай танилцав. ХААИС-ийн хувьд ямар нэгэн зөрчил, дутагдалтай ажил байхгүй байгааг ажлын хэсгийн гишүүд ажилтай танилцах үеэрээ хэлсэн юм..

 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn