Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ЗӨГИЙГ ХҮЛЭМЖИЙН ГҮЗЭЭЛЗГЭНЭ, УЛААН ЛООЛИЙН ТООС ХҮРТЭЭЛТЭД АШИГЛАНА

2018-09-20 17:57:03

 

ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн “Хөрсний үржил шим ба тогтвортой газар тариалангийн менежмент” профессорын баг, Азийн хөгжлийн банкны “ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих техник туслалцааны төсөл”-ийн багтай хамтран “Every day farm” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйд 2018 оны 9-р сарын 18-ны өдөр “Таримал гүзээлзгэний тоос хүртээлтэд балт зөгийг ашиглах нь” сэдэвт талбайн нээлттэй өдөрлөг, сургалт зохион байгууллаа.

Талбайн сургалт, өдөрлөгийг зохион байгуулагч  төслийн багийн удирдагч АЭС-ийн ахлах багш доктор Н.Цолмон, зохицуулагч ахлах багш, доктор П.Цолмон,  судлаач доктор, дэд профессор Г.Солонго, судлаач ахлах багш, доктор З.Эрдэнэчимэг нар судалгааны үр дүнгээ нийтийн хүртээл болгох, үйлдвэрлэлд нэврүүлэх эхний алхамаа хийж, зорилгодоо хүрсэн ажил болсон гэж дүгнэж байна. 

АЭС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Д.Насанжаргал уг өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ: “ХААИС-ийн болон Агрономын мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойг угтсан олон арга хэмжээг манай хамт олон амжилттай зохион байгуулж байгаад талархалтай байна.  Манай сургуулийн эрдэмтэн багш нарын төсөл, судалгааны үр дүн үйлдвэрлэлд амжилттай  нэвтэрч үр өгөөжөө өгч байгаагийн нэг жишээ нь Азийн хөгжлийн банкны техник туслалцааны төслийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа Зөгийн бүлийг ургамлын тоос хүртээлтэд ашиглах сургалт, судалгааны энэ төсөл юм” гэлээ.

Талбайн өдөрлөгт АХБ-ны төслийн зохицуулагч Т.Энхжаргал, бизнес хөгжлийн мэргэжилтэн У.Туул, төслийн зөвлөхи Н.Тогтохбаяр Монголын зөгийчдийн холбоодын дээд зөвлөлийн тэргүүн Б.Занданхүү, ботаникч доктор профессор Г.Очирбат нарын албаны хүмүүсээс гадна Архангай, Булган, Хэнтий аймгуудын төлөөлөл, “Мөнх ногоон тал”,  “Дэвшил трэйд”, “Гарааны Монгол экологийн бордоо”, “Атарын шим”, “Green city garden”, “Нарт шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдэл консалтинг” ХХК зэрэг томоохон хүлэмжийн аж ахуй эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, оюутнууд болон зохион байгуулагч багийн гишүүд оролцлоо. Өдөрлөгийн үеэр, судалгааны багийнхан 2018 оны ургамал ургалтын хугацаанд зөгийг хүлэмжийн гүзээлзгэнэ, улаан лоолийн тоос хүртээлтэд ашигласан судалгааны үр дүнгээс танилцуулж, туршилтын хувилбаруудын ялгааг харах боломжийг оролцогчдод олгосон нь тэдний таашаалд нийцэж байлаа. Оролцогчид сургалт, өдөрлөгийн агуулга, ач холбогдлыг өндрөөр үнэлж,  төслийн багаас ирэх оны эхний улирал зохион байгуулах танхимийн сургалтад ирж оролцох хүсэлтэй байгаа илэрхийлж байв.

 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn