Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААН БАНК ИЖ БҮРЭН 30 КОМПЬЮТЕР ХАНДИВЛАЛАА

2018-10-01 10:31:09

ХААИС-ийн ЭЗБС-ийн  60 жилийн ойг тохиолдуулан ХААН банкнаас иж бүрэн 30 компьютер бүхий  лабораторийг тохижуулан хандивллаа. Ёслолд ХААН банкны Байгууллагын харилцааны газрын захирал Р.Ичинноров, ХААН банкны Оргил тооцооны төвийн захирал А.Орхонбаяр, мэргэжилтэн Ц.Уянга, ЭЗБС-ийн захирал Б.Баасансүх, Сургалт эрхэлсэн дэд захирал З.Ядмаа нар оролцсон юм.

Ёслолын үеэр банк, санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудыг сургалт үйлдвэрлэлийн дадлагад хамруулах, шилдэг төгсөгчдийг ажлын байраар хангах, хамтарсан сургалт зохион байгуулах, ХААН банк, Хөдөө аж ахуйн их сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. 

Дашрамд дурдахад ЭЗБС-ийн үе үеийн төгсөгчдөөс 483 нь ХААН банкны газрын болон салбарын захирал, ажилтнаар ажиллаж байна.



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn