Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

БАЙХГҮЙ ЗҮЙЛГҮЙ “СУРАХ БИЧИГ”

2018-10-11 17:28:57

ХААИС-ийн 60 жилийн ойд зориулан Мал аж ахуй Биотехнологийн сургуулийн багш нар инженерийн чиглэлээр сурдаг оюутан, магистрант, докторант, залуу судлаачдад зориулан бичсэн “Хэрэглээний хими” сурах бичгийн нээлт өчигдөр /2018.10.10/ ХААИС-ийн төв байранд боллоо. Тэд Канадын Манитобагийн их сургуулийн доктор О.В.Роуссак, Х.Д.Гессер нарын “Applied Chemistry” /2012/ номон дээр үндэслэн энэхүү сурах бичгийг гаргасан байна. “Энэ сурах бичиг нь хэрэглээний химийн агууллагыг бүрэн хэмжээгээр буюу бүх салбарын инженерийн мэргэжлийн хичээлүүдийн химийн үндсийг багтаасан анхны монгол ном болж байгаагаараа давуу” гэж ерөнхий редактор Х.Хүрэлтогоо нээлтийн үеэр онцоллоо. “Хэрэглээний хими” сурах бичигт хатуу түлш, газрын тос, хийн түлш, цөмийн энерги, цахилгаан хими, батарей ба түлшний элемент, цавуулаг бодис ба цавуулаг чанар, хагас дамжуулагч ба нанотехнологи зэрэг 18 бүлэгтэй. Тэдгээрийн шинж чанар, хэрэглээ, орчин дэвшилтэт аргууд, Монгол улсад хөгжиж буй сүүлийн үеийн боловсруулах үйлдвэрлэлийн салбар, бүтээгдэхүүний импорт, экспорт, хэрэглээний талаар мэдээллүүд багтаж, оюутнуудын бие даан ажиллах дасгал ажлууд ч оржээ.  Бэлчээр тэжээллэг, химийн тэнхмийн багш нар сүүлийн дөрвөн жилд гурван сурах бичиг орчуулан сургалтандаа ашиглаж байгаа юм байна.

 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn