Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт боллоо

2019-04-15 17:07:15

Архивын ерөнхий газартай хамтран  “Архив, албан хэрэг хөтлөлтөнд анхаарах зүйлүүд, баримт бичгийн /MNS-5140-1:2011, MNS 5140-3:2011/ стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Тус байгууллагын Мэдээлэл арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Оюунсүрэн манай байгууллагын холбогдох мэргэжилтнүүдэд архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх мэдлэг, мэдээллийг баяжуулж, хамтран ажиллалаа.

Сургалтанд тус их сургуулийн захиргаа, бүрэлдэхүүн сургууль, харьяа хүрээлэнгүүдийн захирлын туслах, бичиг хэргийн ажилтан зэрэг 30 гаруй хүн оролцсон юм.

Дээрх сургалтаар баримт бичиг зохион боловсруулах онолын мэдлэг олгох, захирамжлалын, зохион байгуулалтын, мэдээлэл-лавлагааны зэрэг баримт бичиг зохион боловсруулахад тавигдах үндсэн шаардлага, тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудсыг хэрэглэхэд анхаарах асуудлууд, албан бичгийн найруулга зүй зэрэг мэдлэгийг олгосон үр дүнтэй сургалт байлаа.   ЧАНАРЫН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn