Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“Англи хэлний улсын V олимпиад”-д 120 гаруй оюутнууд оролцжээ

2019-04-29 12:48:09

Улсын болон хувийн их дээд сургуулийн 1, 2-р курсын оюутнуудын дунд зохион байгуулсан “Англи хэлний улсын V олимпиад” ХААИС дээр 2019.04.27-нд болж дүнгээ гаргалаа.

Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн ахмад багш, Ардын боловсролын тэргүүний ажилтан Г.Сумъяасүрэнгийн нэрэмжит уг олимпиадад 20 сургуулийн 120 гаруй оюутнууд оролцжээ. Олимпиад нь сонсгол, үгийн сан, унших, бичих гэсэн 4 хэсэгтэйгээр  2 цаг 40 минут үргэлжилсэн байна.

АШУҮИС-ийн оюутан Г.Маралгуа тэргүүн байр, ХААИС-ийн оюутан Б.Санчир, СЭЗИС-ийн оюутан Г.Болор нар дэд байр, Шинэ Анагаах Ухааны их сургуулийн оюутан Ө.Энхзул, Соёл-Эрдэм дээд сургуулийн оюутан Б.Одгариг, Шихихутаг их сургуулийн оюутан Х.Санчир нар гуравдугаар байранд шалгарлаа.

Бүх оролцогчид болон байр эзэлсэн оюутнууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.

Уг олимпиад нь 2013 оноос хойш завсарласан байсан бөгөөд цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулах юм байна.

                                                                           СУУРЬ БОЛОВСРОЛЫН ТӨВ

 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn