Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Газрын харилцааны мэргэжилтнүүд чууллаа

2019-05-03 19:50:57

Жил бүрийн 5-р сарын эхний ням гаргийг “Газрын харилцааны ажилтны өдөр” болгон тэмдэглэдэг. Өнөөдөр /2019.05.03/ ШУА-ийн харьяа Газарзүй-Геоэкологийн хүрээлэнд “Газрын харилцаа 2019” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газар, Хөдөө аж ахуйн их сургууль, Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Монголын газар зохион байгуулагчдын холбоо хамтран зохион байгуулдаг тус хуралд Барилга, хот байгуулалтын яам, ХААИС, МУИС, ШУТИС, Удирдлагын академи, Буриадын улсын их сургууль, Буриадын хөдөө аж ахуйн академийн мэргэжилтэн, судлаачид оролцлоо. Энэ жилийн хуралд 60 гаруй судлаачдын 35 бүтээл ирснээс 22 илтгэл хэлэлцүүлсэн.

“Газрын харилцаа 2019”  эрдэм шинжилгээний бага хурлыг 2009 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд 2014 оноос үндэсний хэмжээнд жил бүр уламжлал болгон явуулах болжээ.

Хурлын зорилго нь газрын харилцааны чиглэлийн тулгамдаж буй асуудлыг судлан, гарсан үр дүнг хэлэлцэж олны хүртээл болгох, салбарын эрдэмтэн судлаачдын харилцан туршлага, мэдлэг, арга зүйгээ солилцох боломжийг олгодог юм. Хурлын эцэст газрын салбарын тулгамдаж буй асуудлаар санал зөвлөмж гарган холбогдох газруудаад хүргүүлэх юм байна.  

                                                                         АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛЬ



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn