Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Бүгд Найрамдах Чех Улсын элчин сайд ХААИС-д айлчиллаа

2019-05-07 11:21:02

Бүгд Найрамдах Чех Улсаас монгол улсад суугаа элчин сайд Ийржи Бродский, 1-р нарийн бичгийн дарга Олдржих Заяычек нар өчигдөр /2019.05.06/ Хөдөө аж ахуйн их сургуульд албан айлчлал хийлээ.

Тус албан айлчлалд БНЧУ-ын элчин сайд Ийржи Бродский, 1-р нарийн бичгийн дарга Олдржих Заяычек, Өмнөд Бохимиагийн их сургуулийн Загас судлал ус хамгааллын факультетийн эрхлэгч  доктор Яан Коурил мөн тус сургуулийн дэргэдэх загас үржүүлгийн компанийн захирал Ярослав Елинек, ХААИС-ын захирал Т.Хэрүүга, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Сүхтулга, МААБС-ын багш О.Оюунтуяа нар байлцлаа.

Тэд ХААИС-тай хамтран загас судлал, загас үржүүлгийн асуудлаар харилцан санал солилцож, хамтран төсөл хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Мөн МААБС-ийн багш О.Оюунтуяа 2018 онд ХААИС-ийн Загас үржүүлгийн лабораторийг түшиглэн хийсэн судалгааны тайлангаа зочдод дэлгэрэнгүй танилцуулсан юм.

БНЧУ-ын элчин сайд Ийржи Бродский “Монгол улсад хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэдэг цорын ганц их сургууль болох ХААИС-д зочилж буйдаа тун таатай байна. Бид цаашдаа хөдөө аж ахуй тэр дундаа загас үржүүлгийн чиглэлээр хамтран ажиллаж, багш, оюутан солилцох, судалгааны ажил хамтран хийх болсондоо баяртай байна” гэлээ.  

Мөн Өмнөд Бохимиагийн их сургуулийн Загас үржүүлгийн факультетийн эрхлэгч доктор Яан Коурил өөрийн сургуулийн загас үржүүлгийн факультетийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулж, хамтран судалгааны ажил эхлүүлэх болсондоо сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ.

Зочид Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Загас үржүүлгийн лабораторийн үйл ажиллагаатай танилцсан юм.

                                                          ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn