Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Францын Сорбоны их сургуулийн профессор лекц уншлаа

2019-06-05 09:24:55

Монгол улс дахь Францын элчин сайдын яам, Хөдөө аж ахуйн их сургуулийн Экологийн тэнхим  хамтран “Амьд биет устах аюул 6-р үед хүрсэн өнөө цагт биологийн шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг” сэдэвт  нээлттэй  семинарыг өчигдөр /2019.06.04/ эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгууллаа.

 

Бага хуралд Францын иргэн, экологич, шавьж судлаач, профессор Филипп Гранкола “Уур амьсгалын эрс өөрчлөлт нь биологийн олон янз байдал хийгээд түүний хувьсалд үзүүлэх нөлөө” сэдвээр илтгэл тавьж багш оюутнуудын сонирхсон асуултад хариулт өгсөн.

Тэрээр Францийн  үндэсний байгалийн  түүхийн музейн дэргэдэх биологийн олон янз байдал, эволюци ба ангилалзүйн хүрээлэнгийн захирал,  Сорбоны их сургуулийн профессор бөгөөд  биологийн төрөл зүйлийн гарал үүсэл, амьтдын хөгжлийн хувьсал болон амьд биетний төрөл зүйлийг судалдаг.

 Түүний илтгэлийн хүрээнд эрчимтэй өөрчлөгдөж байгаа  дэлхийн  биологийн олон янз байдлын судалгааны түвшин, ангилалзүйн шинжлэх ухааны  одоогийн байдал хэтийн төлөв  түүнчлэн сүүлийн  үеийн дэвшилтэт  шинэ аргуудын   тухай   олон чухал сонирхолтой мэдээллүүд  багтсан байлаа.     Энэхүү семинарт ХААИС-н  багш оюутнууд, ургамал хамгааллын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид зэрэг 68 хүн  оролцлоо.   

  

                                                             ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

                                                                           АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛЬ

 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn