Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Менделийн их сургуульд Агроэкологийн сургуулийн оюутнууд сурахаар болов

2019-06-20 10:24:06

Бүгд Найрамдах Чех Улсын Менделийн их сургуулийн профессорууд ХААИС-ийн багш, судлаач, оюутнуудад зориулан нээлттэй семинар зохион байгууллаа.

Менделийн их сургуулийн ойн инженерийн тэнхмийн багш, доктор Антонин Кусбах, доктор Яан Себеста, геологийн тэнхмийн судлаач Ватслав Печина, доктор Давид Юричка нар ойн ангилал, ойн менежментийн төлөвлөгөө, Хүнд металлаар хүрээлэн буй орчин бохирдох шалтгаан, хордлого, мониторинг, шийдэл зэрэг сэдвээр илтгэл тавьсан юм.

Мөн оюутнуудтай санал солилцож, цаашид сурах төлөвлөгөө, ирээдүйн чиг хандлагыг нь сонсож зөвөлгөө өгсөн.

Энэ үеэр Агроэкологийн сургуулийн багш Г.Мөнхбат, Ойн аж ахуйн инженерийн ангийн оюутан Э.Шанширмаа, Д.Базар, М.Манзушир, Б.Дарханбаатар болон Агрономийн ангийн оюутан Ц.Барсболд, Байгаль орчны нөхөн сэргээлт ангийн оюутан Б.Аззаяа нар Чехийн Менделийн их сургуульд 4.5 сарын хугацаатай тэтгэлэгтэй суралцах эрхийн бичгээ гардан авлаа.

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС
АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛЬ



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn