Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Белгородын ХААИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2019-06-28 15:11:01

ХААИС-ийн захирал Т.Хэрүүга ОХУ-ын Белгородын ХААИС-ийн захирал А.В.Турьянский нар оюутан солилцоо, зуны сургалт, олон улсын сургалт семинар зохион байгуулах, туршилт, судалгаа хийх зэрэг чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.  

Белгородын ХААИС нь 1956 онд байгуулагдсан, бакалавр, магистр, доктор, зайн болон танхимын сургалт явуулдаг. Тус сургуульд хөдөө аж ахуй, заах арга зүй, эдийн засаг, газар зохион байгуулалт зэрэг чиглэлээр 8400 гаруй оюутан суралцдаг байна. Үүнээс гадаадын 42 улс орны оюутан сурч байна. Тус сургуулийн харъяа Мал эмнэлгийн сургууль нь Оросдоо хамгийн орчин үеийн сургалтын орчин нөхцөлийг бүрдүүлсэн байдаг.

Белгородын ХААИС-тай оюутан солилцох, зуны сургалт явуулах, олон улсын сургалт семинар хамтран зохион байгуулах, хамтарсан туршилт, судалгааны ажил хийх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

                                                                ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

 



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn