Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

БСШУСЯ-аас томилогдсон ажлын хэсэг ХААИС-д ажиллалаа

2019-06-28 15:18:39

Монгол улсын Засгийн газрын 2019 оны “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 150 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны A/346 дугаар тушаалын дагуу Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх, удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ажлын хэсэг ХААИС-д 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 09:00-19:00 цагийн хооронд архив, албан хэрэг хөтлөлтийн байдалд шалгалт, үзлэг хийж, мэргэжлийн удирдлага, аргазүйгээр хангаж, зөвлөгөө өгч ажиллалаа. Хяналт, шалгалтын үеэр БСШУС-ын Сайдын ажлын албаны дарга, Сайдын зөвлөх Ө.Сумъяабаатар ажлын явцтай танилцаж, тэрээр хэлэхдээ: “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт ирэх 9 сард түүврийн аргаар хийгдэнэ, өнөөдөр ХААИС дээр салбарын дотоод хяналтын эхний шатны үзлэг явагдаж байна, томилогдсон ажлын хэсгээс өгсөн зөвлөмжийг ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй“ гэв.

 Ажлын бэлтгэл хангаж ажиллах ажлын хэсэг ХААИС-ийн захирлын 2019 оны А/178 тоот тушаалаар байгуулагдан их сургуулийн албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг чанаржуулах, баримт бичгийн эмх цэгц, эргэлт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, мэдээллийн технологийг нэвтрүүлэх, холбогдох хууль, дүрэм, журам, заавар стандартыг нарийн баримтлан улсын үзлэгт бэлтгэх зорилготой юм.  

Удирдамжийн дагуу “Баримт бичиг нягтлан шалгах комисс” ХААИС-ийн захирлын 2019 оны А/126 тоот тушаалаар томилогдон алба, нэгжүүдийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад удирдлагаар хангаж ажиллаж байна.

Их сургуулийн Баримт бичиг нягтлан шалгах комисс нь их сургуулийн хэвлэмэл хуудас, тэмдэг ашигладаг 13 нэгжийн удирдлагын үйл ажиллагааг бичгээр тэмдэглэн албан ёсны болгон баримтжуулж байгаа байгаа үйл явц, удирдах албан тушаалтан болон ажилтан, албан хаагчид албан хэрэг хөтлөлт, архивын талаарх хууль, тогтоомж, дүрэм, журам, заавар, стандартыг хэрхэн мөрдөж ажиллаж байгаатай удирдамжийн дагуу нэг бүрчлэн танилцаж, шалган, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж өгч ажиллалаа.

БСШУСЯ-аас томилогдсон Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нарийн бичгийн даргаар  Н.Оюунбат /БСШУСЯ/, гишүүдэд Д.Наранцэцэг /Боловсролын хүрээлэн/, Д.Бат-Ундрах /АШУҮИС/, О.Болормаа /АШУҮИС/, О.Мөнхтуяа /ШУТСан/, Б.Сангирагчаа /Театрын музей/ нар ажиллаж, тус их сургуулийн ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, цаашид авах арга хэмжээний талаар дараах зөвлөмжийг өглөө. Тухайлбал:

-     Баримт бичгийн баталгаажуулалтад анхаарч, хэвлэмэл хуудас, тэмдгийг ашигласан зарцуулалтад хяналт тавих;

-     Архивын үйл ажиллагааг нягтруулсан шүүгээ, зориулалтын байраар хангаж, хадгалалт, хамгаалалтын орчин нөхцөлийг дээшлүүлж, сайжруулах, архивын ажилтныг үндсэн орон тоонд ажиллуулж, ажил үүргийн хуваарилалтыг хийх;

-     Ажлын байрны тодорхойлолтыг Төрийн албанаас зөвлөлөөс гаргасан тогтоолын дагуу шинэчлэн боловсруулах;

-     Төрийн албан хаагчийн хувийн хэрэг бүрдүүлэлтийн явцыг сайжруулах;

-     Хүний нөөцийн мэдээлэл хангалттай биш, хүний нөөцийн бодлого, менежментийг сайжруулах;

-     “ХААИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн сайжруулах;

-   Албан хэрэг хөтлөлтийн програм хангамжийг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлж, архивын эх баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх үйл явцыг сайжруулах;

-   Байгууллагын үйл ажиллагаанд удирдлагын мэдээллийн системийг бүрэн ашиглах, мэдээллийн технологийг сайжруулах зэрэг зөвлөмжийн дагуу хугацаатай үүрэг даалгавар өгсөн болно.

Энэ үеэр ХААИС-ийн улсын үзлэгт бэлтгэх дотоод хяналт шалгалтын баг бүрэлдэхүүнтэй хамтран ажиллахад ажлын төлөвлөлт, зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй байгааг онцлон тэмдэглэж хэлэв.

 

                                                          ЧАНАРЫН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn