Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Шинэ элсэгчид оюутны тангараг өргөлөө

2019-08-26 15:46:21

Монголд хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг цорын ганц их сургууль ХААИС 2019-2020 оны хичээлийн жилд 38 хөтөлбөр, 55 мэргэжлээр оюутан элсүүлсэн. Их сургуулийн босго алхан орж буй шинэ элсэгчдэд зориулан өнөөдөр “Хатан Туул” театрт оюутны тангараг өргөх үйл ажиллагаа болж оюутнуудтай уулзалт хийлээ.  

Сургалтын бодлого, зохицуулалтын албанаас зохион байгуулсан уг үйл ажиллагааны үеэр шинэ оюутнуудад их, дээд сургуульд суралцах арга барил, бакалаврын сургалтын журам, богино улирлын системд хэрхэн суралцах, оюутны хөгжлийн зээлд яаж хамрагдах, оюутанд үзүүлэх үйлчилгээний талаар нэг бүрчлэн танилцуулсан юм.

Оюутны тангараг өргөх үйл ажиллагааг Сургалт эрхэлсэн дэд захирал Б.Буянзаяа, Бакалаврын хөтөлбөрийн эрхлэгч Р.Чанцалдулам,  зохицуулагч А.Базарсад, Оюутны асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Энхсаруул болон боловсролын зээлийн сангын мэргэжилтэн, сургуулийн оюутны холбооны гишүүд удирдан явуулж шинэ оюутнуудад хэрэгтэй бүхий л мэдээллийг өгч, сонирхсон асуултанд нь хариулж, харилцан ярилцаж, санал бодлоо солилцсон тун ч ажил хэрэгч уулзалт болж өндөрлөсөн.

Уулзалтын төгсгөлд шинэ элсэгчид оюутны тангараг өргөж, ХААИС-ийн сүлд дууг эгшиглүүлэн,  авъяаслаг  оюутнууд ая дуугаа өргөсөн.

Э.Энхжин: Ландшафтын архитектураар ХААИС л шилдгийг бэлддэг гэж сонссон

Намайг Э.Энхжин гэдэг. Би Агроэкологийн сургуулийн Ландшафтын архитектурын ангид элсэж орсон. Зуны амралтаараа ахыгаа даган барилга дээр ажиллаж байхдаа барилгын ландшафт, гадна тохижилт хичнээн чухал зүйлийг ойлгосон. Би өөрөө зураг зурах дуртай болохоор сонирхолтой санагдсан. Бусад их, дээд сургуулиудаас ХААИС л энэ мэргэжлээр хамгийн чадварлаг боловсон хүчин бэлддэг гэж ойр дотныхон маань зөвлөсөн.

Г.Ганбилэг: 9-р ангиасаа л сурах сургууль, мэргэжлээ судалсан

Би Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийг төгссөн Г.Ганбилэг байна. Мэргэжил сонгох, суралцах сургуулиа сонгох гэдэг маш чухал юм билээ. Би 9-р ангиасаа л ямар сургуульд орох вэ гэдгээ судалсан. Тэгээд ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн Механик инженерийн ангийг сонгосон.  Энэ сургуулийн төрүүлсэн инженерүүд аль ч салбарт ажиллах чадвартай байдаг гэсэн.



Мэдээ Мэдээлэл
Тэтгэлэг
Calendar

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn