Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

МАГИСТР, ДОКТОРЫН СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДӨД ДИПЛОМ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

МАГИСТР, ДОКТОРЫН СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДӨД ДИПЛОМ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

2018-01-26 12:50:05

 

Магистр, докторын зэргээ амжилттай хамгаалсан төгсөгчдөд диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа 2018 оны 01 дүгээр сарын 23-нд болж өндөрлөлөө. 

Бизнесийн удирдлага докторын хөтөлбөрөөр М.Халиун, Газрын үнэлгээ, ашиглалт, Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналт үнэлгээ, Инженер механик, Мал эмнэлгийн ариун цэврийн хяналт үнэлгээ, Мал эмнэл зүй, Мал эмнэлгийн паразит өвчин судлал, Мал эмнэлгийн халдварт өвчин судлал, Нягтлан бодох бүртгэл магистрын хөтөлбөрөөр нийт 23 магистр төгсөж дипломоо гардан авсан байна.

Төгсөгчдийн дипломыг ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Батчулуун, Магистр, докторын сургуулийн захирал Б.Баттөр нар гардуулан өгч, ирээдүйн ажил, амьдралд нь амжилт хүсэв. Төгсөгчдийг төлөөлж доктор М.Халиун, магистр Б.Ганзориг нар их сургуулийн удирдлага болон эрдмийн зэргээ амжилттай хамгаалсан төгсөгчдөд хандан талархалын үг хэллээ.

 



Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn