Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

“БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ: МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАЛТ, ҮР ДҮНГ АШИГЛАХ УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ" СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

“БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ: МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАЛТ, ҮР ДҮНГ АШИГЛАХ УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ" СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2018-07-02 16:22:13

Уг сургалтыг Исланд улсын “Нэгдсэн үндэстний их сургууль”-ийн дэргэдэх “Газрын доройтлыг бууруулах хөтөлбөр”-өөс санааачлан, ХААИС-ийн Агроэкологийн  сургуулийн Экологийн  тэнхим,  Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн Хүрээлэн зэрэг байгууллагуудтай хамтран “Монголын нууц товчоо  цогцолбор”-ыг түшиглэн 2018 оны 6 дугаар сарын 29-өөс 7 дугаар сарын 5-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Байгалийн нөөцийн зохистой ашиглалт, оновчтой менежментийн чиглэлээр зохион байгуулагдаж буй уг сургалтад Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн  газар, Ус,  цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, орон нутгийн салбар хариуцсан  мэргэжилтнүүд зэрэг байгууллагын  25 залуу  мэргэжилтнүүд оролцож байгаа юм. Тус сургалтын сургагч багшаар Исланд улсын Нэгдсэн үндэстний их сургуулийн “Газрын доройтлыг бууруулах хөтөлбөр”-ийн дэд захирал Берглинд Оррадоттир, Исландын Хөрс хамгаалах нийгэмлэгийн тэргүүлэх судлаач, доктор Кристин Сварардоттир,  Исландын ХАА-н их сургуулийн сургуулийн дэд профессор Доктор Исабел си Баррио болон Монголын талаас ХААИС–ийн экологийн тэнхимийн эрхлэгч, доктор М.Хишигжаргал,  багш, доктор Д.Дэлгэржаргал,  Т.Байгал-Амар, О.Бүрэнжаргал, Мал  аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн  эрдэм шинжилгээний ажилтан Б.Ундрах-Од нар  ажиллаж байгаа болно.  

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Салбарын яам, агентлаг зэрэг мэргэжлийн байгууллагад ажиллаж байгаа  мэргэжилтнүүдийн хувьд  байгалийн нөөцийн мониторинг, үнэлгээ, хамгаалалт, нөхөн сэргээлтийн талаарх мэдээллийг зөв боловсруулж, түүнийгээ бүтээгдэхүүн  болгож, шийдвэр гаргагчдад хүргэж, төрийн бодлогод тусгуулж ажил хэрэг болгох нь онцгой ач холбогдолтой байдаг бөгөөд уг сургалт нь дунд шатны мэргэжилтнүүдийн ур чадвар, арга барилыг нь сайжруулах зорилготойгоороо онцлог юм.

Исландын  Нэгдсэн үндэстний их сургууль болон ХААИС–ийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүрээлэн буй орчныг хамгаалах, бэлчээрийн доройтлыг бууруулах зэрэг тулгамдсан асуудлаар сургалт, хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх боломж байгааг уг сургалтын нээлтийн үйл ажиллагаанд  оролцсон ХААИС–ийн  эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал Г.Гантулга тэмдэглэж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсэв.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn