Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ТЯНЬЖИН ХОТЫН ХАА-Н АКАДЕМИЙН УДИРДЛАГУУД ХААИС-Д ЗОЧИЛЛОО

ТЯНЬЖИН ХОТЫН ХАА-Н АКАДЕМИЙН УДИРДЛАГУУД ХААИС-Д ЗОЧИЛЛОО

2018-12-31 09:16:18

БНХАУ-ын Тяньжин хотын Хөдөө аж ахуйн хэлтэс, Хөдөө аж ахуйн академи, хөрөнгө оруулагчдын баг Хөдөө аж ахуйн их сургууль дээр зочлон удирдлага, профессор багш, судлаачидтай хамтран ажиллах талаар санал солилцох уулзалт зохион байгуулав.

“Хойд Хятадын хамгийн том далайн боомтыг түшиглэсэн эдийн засгийн нээлттэй хот Тяньжин нь Бээжингээс 150 км-ийн зайтай. Хурдан галт тэргээр 28 минут явдаг. Тяньжин хот 11916 м.кв газар нутагтай, 16 дүүрэгтэй, 15.560 сая хүн амтай. Тяньжин хотын хөдөө аж ахуйн хэлтэс нь Бээжин, Тяньжин хоёр хотын хүнсний ногооны хангамжийг 100 хувь хангаж ажилладаг. Жилдээ 3.670 сая тонн хүнсний ногоог зах зээлд нийлүүлдэг. Амуу тарианы 30 хувь, мах болон өндөгний 65 хувь, далайн бүтээгдэхүүн болон сүүн бүтээгдэхүүнийг 100 хувь хангадаг. Тяньжин хотын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Тяньжин хотын ХАА-н академийн ерөнхийлөгч Чэн И, Тяньжины хүнсний группын ерөнхийлөгч болон бусад албаны хүмүүс орсон байлаа. Тяньжины хүнсний групп олон улсад ч үйл ажиллагаа явуулдаг. Болгар, Англи, Гана улсад хамтын ажиллагааныхаа хүрээнд хөрөнгө оруулсан газар тариалангын цогцолбор, хүнсний үйлдвэр байгуулан тогтвортой үйл ажиллагаа явуулдаг юм байна. Болгар дахь цогцолборыг дундад, дорнод Европын үлгэр жишээ цогцолбор гэж үнэлсэн. Тяньжины хүнсний группын ерөнхийлөгч үг хэлэхдээ Бид олон улсад үйл ажиллагаа явуулахдаа тухайн улсынхаа хууль тогтоомжыг хатуу сахьдаг. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажлын байрыг олноор бий болгож ажилладагаа онцолж байв. Тэрээр орон нутгын иргэд, засгийн газраас биднийг дэмжин ажилладаг. Өнгөрсөн аравдугаар сард Тяньжин хотын намын дарга Ли Хун Жун Монголд айлчлах үеэрээ хүнсний ногооны хүлэмжийн аж ахуй хамтран эрхлэх, Тяньжин-Улаанбаатар хооронд нислэгийн шугам нээх, Тяньжин хотын их сургуульд монгол хэл заах зэрэг 10 бодитой ажлыг хэрэгжүүлэх санал тавьсан байдаг. Тиймээс бид хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, тухайлбал, Монгол улсад хүнсний ногооны тариаланг эрчимжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, шинэ шилдэг сортыг тариалах талаар төсөл хэрэгжүүлэх суурь судалгаа хийх юм. Өнөөдөр бид монголын хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэдэг, судалгаа, хөгжүүлэлтийн ажил хэрэгжүүлдэг хамгийн том сургуультай хамтран ажиллах болсондоо таатай байна” хэмээн Тяньжин хотын хөдөө аж ахуйн хэлтэсийн дарга Шэнь Шин хэллээ. Бидний боловсруулсан төсөл, технологийг хэрэгжүүлэхэд хотоос 50 км радиус дотор 50 га газар, цахилгаан, дэд бүтцэд холбогдсон байх шаардлагатай байна” хэмээв.

Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Т.Хэрүүга: “Манай хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж байгаа нэг чухал асуудал бол жимс жимсгэнэ, хүлэмжийн аж ахуйн асуудал байдаг. Өнөөдөр бид жимс жимсгэний дотоодын хэрэгцээний нэг хувийг ч хангаж чадахгүй байгаа. Тэгэхээр манай засгийн газар, засгийн газрын хэрэг эрхлэх газартай хамтран ажиллах хүрээнд хийх гэж байгаа ажлуудлыг манай хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш нар идэвхитэй, хариуцлагатай хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлж байна. Бидний зүгээс төслийг хэрэгжүүлэх тал дээр бүхий л бололцоотой арга хэмжээг авч ажиллана” гэв.

 

Уг төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын хүн амыг жилийн турш хүнсний шинэ ногоогоор хангах, хүнсний аюулгүй байдлыг бий болгоход чухал нөлөө үзүүлэх юм. Ингээд дээрх төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 2 талаас ажлын хэсэг томилон ажиллуулахаар боллоо.

 

 


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn