Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Магистр, докторын төгсөгчид диплом, энгэрийн зүүлтээ гардлаа

Магистр, докторын төгсөгчид диплом, энгэрийн зүүлтээ гардлаа

2019-01-28 17:05:58

Хөдөө аж ахуйн их сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилд амжилттай төгссөн төгсөгчдөд магистр, докторын диплом гардуулах үйл ажиллагаа өнгөрсөн баасан гаригт /2019.01.25/-нд Эрдмийн зөвлөлийн танхимд боллоо. Энэ удаагийн төгсөлтөөр 33 магистрант, 2 докторант энгэрийн зүүлт, дипломоо гардсан юм.

Ёслолын үйл ажиллагаанд ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Г.Гантулга, Сургалт эрхэлсэн дэд захирал  Б.Буянзаяа, Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Батчулуун, Магистр, докторын сургуулийн захирал Б.Баттөр, Мал эмнэлгийн сургуулийн захирал А.Гомбожав, Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн  захирал М.Бямбасүрэн нар оролцсон.

ХААИС-ийн захирал Т.Хэрүүга төгсөгчдөд баяр хүргэн, цаашдын судалгааны ажилд нь амжилт хүслээ. Мөн төгсөгчдийг төлөөлж Мал эмнэлгийн ухааны доктор П.Эрдэнэтогтох, Бизнесийн удирдлагын ухааны магистр О.Нарангарав нар их сургуулийн удирдлага болон эрдмийн зэргээ амжилттай хамгаалсан төгсөгчдөд хандан талархалын үг хэллээ.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn