Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн багш нар ХААИС-д зочилов

Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн багш нар ХААИС-д зочилов

2019-01-30 15:39:46

Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн багш нар өчигдөр /2019.01.29/ ХААИС-д зочилон туршлага хуваалцах уулзалт хийлээ.

Уудзалтанд ХААИС-ийн талаас Сургалт эрхэлсэн дэд захирал Б.Буянзаяа, Бакалаврын хөтөлбөрийн эрхлэгч Р.Чанцалдулам, Инженер технологийн сургуулийн сургалт эрхэлсэн орлогч захирал Д.Баатархүү, ҮБХИС-ийн Инженер механикийн тэнхмийн дарга, дэд хурандаа н.Нацагдорж, Бакалаврийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, хурандаа н.Лхагвасүрэн  болон тус тэнхмийн багш нар оролцсон юм.

Тэд ХААИС-ийн сургалтын бодлого болон Инженер технологийн сургуулийн  механик инженерийн тэнхим болон оюутны бие даалтын өрөө, багшийн хөгжлийн төвүүдтэй танилцлаа. Энэ үеэр Сургалт эрхэлсэн дэд захирал Б.Буянзаяа ХААИС-ийг сонгон туршлага судлахаар ирсэн ҮБХИС-ийн багш нарт талархал илэрхийлээд, сургалтын бодлогын чиглэл, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулж, багш нарын сонирхсон асуултанд хариулт өгсөн.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn